Page 32 - My FlipBook
P. 32
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ “Эрдмийн чуулган-2023”
ISSN 1560-8794 2021 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ
Бүрхүүлийн бат бөхийг үрэлтийн туршилтаар
шалгасан бөгөөд үр дүнг 7-р зурагт үзүүлэв.
Туршилтыг гүйцэтгэхэд 800 ширхэглэг бүхий
зүлгүүрийн цаасан дээр сорьцыг байрлуулж,
сорьцын дээр 100 болон 200 гр ачаа байрлуулж 200
см зайд тогтмол хурдтайгаар бүрхүүлд үрэлт үүсгэж
туршсан. Туршилтын үр дүнд ПЕО-МОФ-ГУЛС
сорьц бат бөх шинж чанараа илүү тогтвортой
хадгалж байсан. Энэ үр дүн нь бусад төрлийн
гулсамтгай бүрхүүлүүдтэй харьцуулахад илүү бат
бөх байсан [16-17]. Энэхүү гулсамтгай бүрхүүлийн
механик шинж чанар өндөр байгаа нь ПЕО
бүрхүүлийн хатуу керамик MgO найрлагатай шууд
холбоотой юм.
Зураг. 5. Харьцалтын өнцөг (a) ПЕО-МОФ-ХГФ
болон (б) ПЕО-МОФ-ГУЛС.
Бүрхүүлийн зэврэлтийн тэсвэрийг цахилгаан
химийн аргаар зэврүүлж шалгаж үр дүнг 6-р зурагт
харуулав. Туршилтын үр дүнгээс харахад ПЕО
бүрхүүлийн зэврэлтийн тэсвэр хамгийн бага байсан.
ПЕО-МОФ-ГУЛС сорьцын бүрхүүл зэврүүлэх
уусмалыг өөртөө ойртуулахгүй байсан тул 2 хоног
зэврүүлэх уусмалд байлгасны дараа хэмжилтийг
хийсэн. ПЕО-МОФ-ГУЛС сорьц хамгийн өндөр
зэврэлтийн тэсвэр үзүүлсэн. Мөн хамгийн өндөр
зэврэлтийн потенциалтай байсан. Энэхүү үр дүн нь
гулсамтгай бүрхүүл нь хэтгидрофобик бүрхүүлээс
илүү өндөр зэврэлтийн тэсвэрийг үзүүлэх нь
харагдаж байна.
Зураг. 6. 3.5 wt.% NaCl уусмал дахь цахилгаан
химийн зэврэлтийн үр дүн.
31