Page 86 - My FlipBook
P. 86
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ “Эрдмийн чуулган-2023”
ФОТОКАТАЛИЗ БА ЭЛЕКТРОЛИЗ УСНЫ ТЕХНОЛОГИУДЫГ
ХОСЛУУЛАН ЭМНЭЛГИЙН ДОТООД ХАЛДВАРЫГ БУУРУУЛАХ
ТУРШИЛТ, СУДАЛГАА
1
Цолмонгийн СОНИНХИШИГ, Болдбаатарын ЭНХТУНГАЛАГ , Гунаажавын МАНЛАЙЖАВ , Цолмонгийн
2
2
БИЛЭГСАЙХАН , Цэрэндоржын ЧИНБАЯР , Сэрдамбын ОЮУНГЭРЭЛ , Чимэддоржын БАТТОГТОХ ,
2
2
2
Дашдаваагийн ОДОНЧИМЭД, Чойжилын БААСАНДАШ
Монгол улс, Улаанбаатар, ШУТИС-ийн Бизнесийн Ахисан Түвшний Сургууль, “Тана” лаборатори
1 Монгол улс, Улаанбаатар, АШУҮИС-ийн Эмнэл Зүй Био Анагаахын Сургууль
2 Монгол улс, Улаанбаатар, Засгийн газрын Цөмийн энергийн комисс
3 Монгол улс, Улаанбаатар, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
И-мэйл хаяг: basanda.c.aa@must.edu.mn, sdodnoo8@gmail.com
Хураангуй: Хөгжиж буй орнуудад эмнэлгийн хэт ачаалал, агааржуулалтын систем, зориулалтын байр байхгүй
зэргээс шалтгаалж эрүүл ахуйн норм, эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартыг хангуулахад бэрхшээлтэй
байдаг . Эдгээр нь эмнэлгээс шалтгаалсан халдвар дамжих эрсдэлийг нэмэгдүүлсээр байна. Энэхүү судалгаагаар
1
эмнэлгийн хамгийн эрсдэлтэй орчныг халдвараас удаан хугацаагаар хамгаалах боломжийг судлах үүднээс хэт
хүчиллэг электролиз усны технологийг шинэ үеийн нано технологийн Inviroshield M5 бодистой хослуулан
халдваргүйжүүлэх туршилтыг хэрэгжүүлсэн. Судалгаанд нэгдүгээр шатлалын гурван эмнэлгийг хамруулсан
бөгөөд бохирдлыг тодорхойлохдоо эмнэлгийн дотоод орчны агаар, өрөөний хана болон тоног төхөөрөмжийг
бүрэхээс өмнө болон дараа дээж авах замаар нэг жилийн турш дагаж судаллаа. Гурван эмнэлгийн нийт 50 агаар,
200 арчдасны шинжилгээнд хийсэн туршилтын дундаж утгуудыг “Inviroshield M5”-р бүрхээс өмнө болон бүрсний
3
дараа харьцуулахад 1м дэх агаарын бичил биетний нийт тоо 19.76 хувиар, гадаргуугийн бохирдлын хэмжээ 83.18
хувиар тус тус буурсан байв. Иймээс Inviroshield M5 нь зөвхөн тухайн гадаргууд үйлчлэх бөгөөд багаж төхөөрөмж,
эмнэлгийг хэрэгслийг бүрснээр эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх нэг арга байж болохыг тогтоов. Мөн
электролизийн хүчиллэг болон шүлтлэг усаар эмнэлгийн доторх агаар орчинд ууршуулах, арчих цэвэрлэгээний
зориулалтаар ашиглахад агаар орчин болон гадаргуу дээр халдвараас сэргийлэх бүрэн боломжтойг тогтоолоо.
Түлхүүр үг: Эмнэлгийн дотоод орчин, бохирдол, фотокаталист, бичил биетэн, электролизийн хэт хүчиллэг ус, хэт
шүлтлэг ус
I. УДИРТГАЛ A. Фотокатализ технологи
Даяаршиж буй нийгэмд шинэ болон дахин сэргэж Халдвараас урьдчилан сэргийлэх сүүлийн үеийн
буй халдварын тархалт, нянгийн тэсвэржилт, мутаци дэвшилтэт технологийн нэг бол нарны болон бусад
хувирлын асуудлаас үүдэн иргэдэд чанартай, гэрлийн нөлөөгөөр хүчтэй исэлдүүлэгч
аюулгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх
нь эрүүл мэндийн салбарын эрхэм зорилго болж
байна[2]. Мөн шинэ халдваруудыг таньж судлах,
түүнээс сэргийлэх арга замыг боловсруулах
хэрэгцээ, шаардлага зүй ёсоор гарч байгаагийн нэг
жишээ бол дэлхий дахинд цар тахлын хэмжээнд
хүрээд байгаа Ковид-19 халдвар юм [3].
Дэлхий дахинд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй
холбоотой халдвар нь эрүүл мэндийн байгууллагын
тулгамдсан асуудлын нэг бөгөөд ДЭМБ-ын
тандалтын мэдээгээр энэхүү халдвар нь эмнэлэгт
хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөл, нас баралтын зохих
шалтгаан болж, улмаар шууд болон шууд бус замаар
эмчилгээ үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж байгаа
нь салбарын төдийгүй хувь хүн, улсын төсөвт
ачаалал үүсгэж байна[4]. 1-р зураг. TiO2 гэрлээр идэвхжих (фотокатализ) механизм
нөлөө үзүүлдэг фотокаталитик
халдваргүйжүүлэгч/ ариутгагч бодис болгон
ашиглаж байгаа титаны давхар исэл (TiO2) юм[6].
85