БҮРТГҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД:
Докторантурт элсэгчдийн анхааралд
Элсэгчдэд тавигдах шаардлага:
- Магистр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх
- Эзэмшсэн боловсролын дипломын мэдээлэл төрийн цахим үйлчилгээний “e-монголиа” системд бүртгэлтэй байх
- Элсэлтийн цахим хуудсаар бүртгэл үүсгэх
- 09 сарын 02-ныг дуустал элсэлтийн цахим хуудсаар хувийн мэдээлэл, эзэмшсэн дээд боловсролын мэдээллийг бүртгэж, суралцах хөтөлбөрөө сонгон бүртгэл үүсгэнэ. /бүртгүүлсэн мэйл хаягаар нэвтрэх нэр үүсэх бөгөөд нууц үгийг өөрөө шивнэ/
- Бүртгэлийн цахим хуудаст дараах 2 файлыг хавсаргаж бүртгэл баталгаажина.
- Эзэмшсэн дээд боловсролын лавлагаа /Хур системээс татах/
- Бүртгэлийн хураамж төлсөн гүйлгээний баримт /ХААН банкны 5431012534 тоот дансанд бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлнө/
- Гадаад хэлний түвшин тогтоох шалгалт
- 09 сарын 03-нд бүртгүүлэгчийн цахим хаяг руу гадаад хэлний түвшин тогтоох шалгалт өгөхөд нэвтрэх нэр, нууц үгийг илгээнэ.
- Бүртгүүлэгч 09 сарын 03-ны өдрийн 11-22 цагийн хооронд Гадаад хэлний түвшин тогтоох шалгалтыг цахимаар өгнө. /Шалгалт өгөх холбоос: http://www.testcenter.edu.mn/
- 09 сарын 04-ний 11 цагт бүртгүүлэгч бүрэлдэхүүн сургуулийн холбогдох салбар тэнхим дээр мэргэжлийн ярилцлагад орно. /бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албаны хаяг, байршил/
- Салбар тэнхим нь элсэх шаардлага хангасан бүртгүүлэгч бүрт элсэлтийн хуудас бөглөж өгнө.
- Сургалт, чанарын албанд бүртгэх Салбар, тэнхимээс элсэлтийн хуудас авсан, элсэх бүртгүүлэгч бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд очин, суралцах гэрээ байгуулна.
Сургалтын албанд бүртгүүлж, код авсан элсэгч сургалтын төлбөрөө төлж, хичээл сонголт хийнэ. /1 кредитийн үнэлгээ, төлбөр төлөх данс/
Ахисан түвшний хөтөлбөрийн алба
ШУТИС-ийн 8-р байрны 602 тоот
Холбоо барих утасны дугаар: 322126
ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
Дотоодын дипломтой монгол иргэн
элсүүлэхэд шаардах материал:
1. Өмнөх боловсролын дипломын бүртгэл emongolia системд бүртгэлтэй байх
2. Дипломын баталгаат хуулбар
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Цээж зураг
5. Бүртгэлийн хураамж төлсөн баримт
|
Гадаад орны ИС-ийн дипломтой монгол
иргэн элсүүлэхэд шаардах материал:
1. Гадаад улсад эзэмшсэн боловсролын мэдээлэлээ Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгүүлсэн байх
2. Диплом /эх хувь/
3. Дипломын баталгаат орчуулга
4. Дипломын нотариатаар батлуулсан хуулбар
5. Иргэний үнэмлэхийн хуулбар
6. Цээж зураг
7. Бүртгэлийн хураамж төлсөн баримт
|
Гадаадын иргэнийг элсүүлэхэд
шаардах материал:
1. Гадаад паспорт /хуулбар болон эх хувь/
2. Өмнөх боловсролын диплом /эх хувь/
3. Дипломын баталгаат орчуулга
4. Дипломын нотариатаар батлуулсан хуулбар
5. Дипломын лавлагааг тухайн орны БЯ-ны цахим системээс авч файлаар авах /англи хэлээр/
6. Өөрийн улсын иргэний үнэмлэх /хуулбар болон эх хувь/
7. Цээж зураг
8. Бүртгэлийн хураамж төлсөн баримт
|