Page 115 - My FlipBook
P. 115

“Эрдмийн чуулган-2023”                                    ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ



                        “МОНГОЛ УЛСЫН ХОТ СУУРИН ГАЗРЫН ТЭНЦВЭРТЭЙ
                            ХӨГЖЛИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ”-ИЙН СУДАЛГАА



                                      Нямдоржийн НАРАНТУЯА  Ишжамцийн ГОНЧИГБАТ
                                                             1,
                        1 Монгол улс, Улаанбаатар, ШУТИС, Барилга архитектурын сургууль, архитектурын салбар
                                                                      1
                                   И-мэйл хаяг:  n.narantuya@must.edu.com  ,  gnchg@must.edu.mn

             Хураангуй: Монгол улсын хот суурин газрууд нь иргэдийн соёл иргэншлийн амьдралын орон зайн хүртээмжийг
             хангасан  байх,  төв  суурин,  хотуудын  оновчтой  орон  зайн  хэлбэр  нь  нийгмийн  үйл  ажиллагаанд  ашиглалтын
             нөхцөлд нийцсэн байх ёстой салшгүй чухал зүйл юм. Өнөөгийн байдал хөдөө орон нутгийн хүн амын амьдралын
             бүх  боломжит  архитектур  орон  зайн  шийдэл  хангалтгүй  байдлаас  сүүлийн  жилүүдэд  хотыг  зорьж  шилжин
             суурьших болсон.Энэхүү судалгаанд шилжилт хөдөлгөөний үндэслэл болсон амьжиргааны нөхцөл, архитектур,
             орон зайн зохиомжийн бүхий л талын тэнцвэртэй байх зохион байгуулалтыг авч үзсэн болно.
             Монгол улсын бүс нутгийн ашиглалт бүхий тулгамдсан асуудлуудыг шийдэх, хот хөдөөгийн тогтвортой хөгжлийг
             тэнцвэржүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөцийн ашиглалт, аялал жуулчны асуудал, байгаль орчныг
             оновчтой ашиглах үндсэн дээр баруун бүсийн аймгуудын хотжилт, архитектур орон зайн ашиглалтын судалгааг
             системчилсэн аргачлалаар  судлан дэвшүүлж байна.  Өнөөгийн  Монгол  улсын хотжилт,  ашиглалтын  орон  зайн
             зохиомжийн шийдэл нь хот хөдөөгийн гэх тодотголтой эрс ялгаатай байна гэдэг судлаач мэргэжилтэн нар санал
             нэг байна. Тухайн асуудал Улаанбаатар хотын хүн амын шилжилт хөдөлгөөнөөр илэрхийлэгдэж байна. Судалгаанд
             дэлхийн өндөр хөгжилтэй орны хотжилт, шилжилт хөдөлгөөний  нөлөөлөл Улаанбаатар хотын архитектур, орон
             зайн  зохиомжийн  төлөвлөлтийн  хамааралтай  судалгаа,  орон  нутгийн  хот  суурины  хөгжлийн  асуудал,  нийгэм,
             эдийн засгийн хот, хөдөөгийн тэгш бус хөгжил зэрэг асуудлыг хослуулан судалж тусгасан. Судалгааны зорилго нь
             хотжилтын архитектур төлөвлөлт, орон зайн зохиомжийг бүс нутгийн хүн амын амьдралын арга барилд нийцсэн
             тааламжтай  тав  духтай  орчны  архитектур  төлөвлөлтийн  үндэслэлийг  тогтоож  судлах,  хөдөө  орон  нутгаас  хот
             газрыг чиглэсэн шилжилт  хөдөлгөөний үндсэн суурь асуудлыг  тогтоох, орон  нутгийн  хот  суурины  тогтвортой
             хөгжлийн явцтай хослуулан судалж, эрүүл амьдрах орчин нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн
             түвшинд тодорхойлоход оршино.
             Хотжилтын орон зайн  ашиглалтын тулгамдсан асуудлыг тодруулж судлах нь бүс нутгийн иргэдийн шилжилт
             хөдөлгөөний үндсэн суурь асуудлыг тодруулсан нь ач холбогдолтой юм. Баруун бүсийн аймгуудын орчин үеийн
             хотжих олон талт асуудлыг нэгтгэн судалж тогтоох, хот суурины хоорондын уялдаа холбооны системийг судалж
             үр дүн, архитектур орон зайн оновчтой шийдлийг загварчлан дэвшүүлэх нь судалгааны шинэлэг тал юм.
             Түлхүүр үг: Хот төлөвлөлт, хотжилт, бүс нутаг, орон нутаг, архитектур
                              I.   УДИРТГАЛ                   мөрний сав газар зэрэгцэн оршдог онцлогтой хот юм.
                                                              Увс  аймгийн  Улаангом  хот  нь  төвийн  орон  зайн
                  Монгол  улсын  нутаг  дэвсгэрийг  Баруун  бүс,   зохиомж орон сууцны барилгажилтын шийдэл, нэг
             Хангайн бүс, Төвийн бүс, Зүүн бүс, Улаанбаатарын   айлын  сууц,  уламжлалт  гэр  сууцны  холимог
             бүс болгон хувааж хөгжүүлэх бодлого баримталдаг   шийдлээр хотын орон зайг бүрдүүлсэн байна. Хөдөө
             судалгаа  байна  [10].  Үүнээс  баруун  бүсийн  Ховд,   орон  нутгийн  суурины  архитектур  төлөвлөлт,
             Увс,  Баян-Өлгий,  Говь-Алтай,  Завхан  зэрэг  аймаг   зохиомж,  уран  сайхны  шийдлийг  бүрдүүлэхэд
             багтсан  бүс  нутгийн  хотжих  асуудал,  орчин  үеийн   байгалийн  хүчин  зүйтэй  хосолсон  байршил  нь
             хотын  зэрэглэлд  хүрч  хөгжих  боломжит  нөхцөл   төлөвлөлтийг  онцлог,  хялбар  болохыг  тодорхойлж
             аймгуудын   төвүүдийг  тулгуурлан  хотжилтын     байна.  Ховд,  Улаангом  хоёр  хотын  үүсэл  эртний
             архитектур,  орон  зайн  зохиомжийн  шийдлийн    түүхтэй  байгалийн  үзэмж  цогцолсон  газруудтай
             онцлог хүчин зүйлийг тодорхойлох орчин үеийн нэн   зэрэгцэн  орших  үзүүлэлт  орчин  үеийн  эко  хотын
             шаардлагатай асуудал юм.                         зэрэглэлийг бүрдүүлэх боломж олгож байна
                  Хотжих асуудлын архитектур төлөвлөлт, орон      Аймгуудын  төвийг  тулгуурлан  архитектур
             зайн  зохиомж  өвөрмөц  шийдэл  аймгуудын  төвийг   төлөвлөлт, ашиглалтын орон зайн зохиомжийг хүн
             түшиглэсэн эко хот зэрэглэлтэй хотын зохиомжийг   ам  өөрсдийн  амьдрах  орчныг  орчин  үеийн  хот
             бүрдүүлэх  боломжтой  гэж  үзэж  сэдвийг  сонгосон.   суурины түвшинд архитектур орон зайн зохиомжийн
             Өнөөгийн    баруун   бүс   нутгийн   хотжилтын   уран  сайхны  шийдэл,  ашиглалт,  нийгмийн  үйл
             төлөөллөөр   Ховд,   Улаангом   хотыг   сонгож   ажиллагаанд  нийцсэн  Монгол  улсын  бүс  нутгийн
             архитектур  төлөвлөлтийг  тодорхойлоход:  Ховд   суурин  төвүүд  орчин  үеийн  хотын  зэрэглэлтэй
             хотын  архитектур  төлөвлөлт  нэгэн  жигдийн     болгох боломжит төлөвлөлтийн судалгааг дэвшүүлж
             өндөртэй барилгажилт, үйл ажиллагааны цөм болсон   байна.
             төв  талбайн  шийдэл  мөн    уламжлалт  гэр  сууцны
             хорооллоор  үргэлжилсэн  хэлбэртэй  суурьшиж         Орон  нутагт  архитектур  орон  зайн  зохиомж,
             байна.  Архитектур  төлөвлөлтийн  шийдэл  гол    хүний амьдрах эрүүл орчин, орон зайг бий болгоход


                                                           114
   110   111   112   113   114   115   116   117   118   119   120