Page 170 - My FlipBook
P. 170

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ                                     “Эрдмийн чуулган-2023”



                  МОНГОЛ УЛСАД АДАЛ ЯВДАЛТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БИЗНЕС
                   ХӨГЖҮҮЛЭХЭД ТОХИРОМЖТОЙ БАЙГАЛИЙН БОЛОМЖИТ
                                             НӨӨЦИЙН СУДАЛГАА



                                  Баттүвшингийн АЛТАНХУЯГ , Лувсандондовын ОЮУНЦЭЦЭГ    2
                                                            1
                    1, 2  Монгол улс, Улаанбаатар, ШУТИС, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Технологийн
                                                   менежментийн салбар
                                                                1
                                 И-мэйл хаяг:  mongol0412@gmail.com , l.oyuntsetseg@must.edu.mn 2

              Хураангуй: Аялал жуулчлалын олон төрлүүд дотроос адал явдалт аялал жуулчлал нь байгаль, нийгэм соёлд дасан
              зохицох,  орон  нутгийн  эдийн  засгийг  дэмжих,  тогтвортой  хөгжлийн  болон  жуулчдын  ур  чадвар  туршлагыг
              хөгжүүлж,  сурталчлах  чадвараараа  уламжлалт,  олон  нийтийн  аялал  жуулчлалын  төрлөөс  илүүтэй  хөгжих
              хандлагатай  болж  байна.  Өнөөгийн  байдлаар  Монгол  улсад  хөгжиж  буй  адал  явдалт  аялал  жуулчлалын
              үйлчилгээний нэр төрөл цөөн, шинэлэг бус, байгаа боломжийг бүрэн дүүрэн ашиглах байдал дутмаг байна. Аялал
              жуулчлалын энэ төрөл нь морь, тэмээн унуулах, унадаг дугуйгаар болон явган аялах, хааяа ууланд авирах  гэх
              зэрэг аяллын  цөөн төрлүүдээр хязгаарлагдаж байгаа ба зарим компаниуд тусгай сонирхлын аялал жуулчлалын
              загасчлах, шувуу ажиглах төрлүүдийг адал явдалт аялал жуулчлал гэж үзэж жуулчдад санал болгож байгаа тал
              ажиглагдаж  байна.  Судлаачдын  үзэж  байгаагаар  ихэнх  жуулчдын  хувьд  алслагдсан  бүс  нутагт  ур  чадварт
              тулгуурласан адал явдалт аялал жуулчлал хийх болон жуулчдын нийтлэг зорин очих бүс нутагт ур чадвар бага
              шаарддаг адал явдалт аялал жуулчлал хийх сонирхол давамгайлах болжээ [1]. Монгол улсын газар нутагт дэлхийн
              олон оронд тэр бүр байдаггүй байгалийн нөөцүүд агуулагдаж байдаг нь адал явдалт аялал жуулчлал хөгжүүлэх
              давуу тал болно. Гэвч байгалийн эдгээр нөөцийг сайтар судалж аялал жуулчлал тэр дундаа адал явдалт аялал
              жуулчлалыг хөгжүүлэхэд ашиглах боломжийг тодорхойлох шаардлагатай байна. Адал явдалт аялал жуулчлалын
              байгалийн нөөцийг адал явдалт аялал жуулчлалын газрын нөөц (Уулс, хад, мөс, говь цөм, элсэн манхан, тал хээр,
              ойт хээр), усны нөөц (гол мөрөн, нуур), агаар мандлын нөөц гэсэн үндсэн 3 бүлэгт хуваан авч үзлээ. Эдгээр 3 бүлэг,
              8  элемент  нөөц  бүрийг  тодорхойлох  шинж  чанар,  үзүүлэлтүүд  ялгаатай  юм.  Энэхүү  өгүүлэлд  эдгээр  нөөцийн
              элемент бүрийг тодорхойлох үзүүлэлтүүд, тэдгээрийн боломжит түвшин (харгалзах түвшин)-ий хүрээнд хийсэн
              судалгааны үр дүн болон Монгол улсад адал явдалт аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх байгалийн нөөцийг
              тодорхойлох хүрээнд хийсэн судалгааны зарим үр дүнг тусгасан болно.
              Түлхүүр үг: Аз туршсан, сэтгэл хөдөлгөм, ер бусын сэтгэгдэл, газрын нөөц, усны нөөц, агаар мандлын нөөц
                             I.   УДИРТГАЛ                    байдаг [4]. “Адал явдалт” гэдэг нь сэтгэлийн хөөрөл,
                                                              бодит  байдал,  шинэлэг  байдал,  сорилт,  эрх  чөлөө,
               Аялал  жуулчлалын  салбарын  хөгжлийн  чиг     хөгжилтэй байдал гэх мэт мэдрэмжийг бий болгоход
            хандлагаас   үзэхэд   ерөнхий   сонирхлын   аялал   чиглэсэн үйл хөдлөл, ур чадвар, эрх чөлөө, бие даасан
            жуулчлалын  зарим  чиглэл  тогтсон  зах  зээлтэй,  илүү   байдал,  үл  мэдэгдэх  байдал,  эрсдэл  зэрэг  онцлог
            тогтвортой  болсноор  тусгай  сонирхлын  аялал    шинжээр  тодорхойлогдож  байна  [5].  Адал  явдалт
            жуулчлалын  төрлүүд  үүсэж  хөгжжээ.  Эдүгээ  тусгай   аялал  жуулчлалын  мөн  чанар,  агуулгыг  цөөнгүй
            сонирхлын аялал жуулчлалын олон төрлүүд бий болж,   судлаачид тодорхойлжээ. Тухайлбал, Судлаач Р.Бакли
            өөрийн  гэсэн  зах  зээлтэй,  тодорхой  шаардлага,   адал явдалт аялал жуулчлал гэдэг нь сэтгэл хөдлөлийн
            зохицуулалт бүхий харьцангуй бие даасан үйлчилгээ   элементийг  агуулсан  байгаль  орчинд  хийгдэх  аялал
            болон  эрчимтэй  хөгжиж  байна  [2][3].  Үүнд:  Адал   жуулчлал  болон  амралт  зугаалгыг  багтаасан  өргөн
            явдалт  аялал  жуулчлал;  хөдөөгийн  аялал  жуулчлал;   хүрээтэй  нэр  томьёо  юм  гэжээ.  Энэ  нь  байгальд
            соёлын аялал жуулчлал; шашны аялал жуулчлал; эко   суурилсан аялал жуулчлалын төрөлтэй нягт холбогдох
            аялал  жуулчлал;  хоолны  аялал  жуулчлал;  зэрлэг  ан   ба зарим талаараа ижил төсөөтэй. Байгальд суурилсан
            амьтан  ажиглах  аялал  жуулчлал;  өв  соёлын  аялал   аялал  жуулчлалын  бүтээгдэхүүн  нь  үзэж  харахад
            жуулчлал;  эрүүл  мэндийн  аялал  жуулчлал;  зэргийг   төвлөрдөг  бол  адал  явдалт  аялал  жуулчлалын
            дурдаж  болно.  Сүүлийн  жилүүдэд  дэлхийн  аялал   бүтээгдэхүүн нь үйлдэх, хийхэд төвлөрдөг юм гэжээ
            жуулчлалын  зах  зээлд  дээрх  төрлүүдээс  адал  явдалт   [4].
            аялал жуулчлал томоохон байр суурийг эзлэх болсон
            ба  олон  улсын  адал  явдалт  аялал  жуулчлалын     Байгалийн нөөц бол адал явдалт аялал жуулчлалыг
            салбарын  өнөөгийн  байдалд  өндөр  хөгжилтэй  улс   хөгжүүлэх  гол  үндсийг  бүрдүүлэх  суурь  нөөц  юм.
            орнууд ноёрхож байна.                             Иймд  манай  орны  хувьд  адал  явдалт  аялал
                                                              жуулчлалын     байгалийн     нөөцийг    судалж,
               Жуулчны  хувьд  адал  явдалтай  гэж  үзсэн  аливаа   тодорхойлсноор  түүний  ашиглалтыг  сайжруулах,
            аяллыг  адал  явдалт  аялал  гэж  үзэж  болно.  Ялгаатай   салбарыг хөгжүүлэх бодлого, стратегийг ул суурьтай
            нийгмийн  янз  бүрийн  бүлэг  тэдгээрийн  ур  чадвар,   боловсруулах  боломж  олгоно  хэмээн  үзэж  байна.
            насны  онцлог,  туршлага,  сонирхол  зэргээс  нь   Бидний  энэхүү  судалгааны  ажлын  зорилго  нь  аялал
            хамааран адал явдалт гэдэг ойлголт харилцан адилгүй   жуулчлал болон нөөцийн онол, арга зүйд тулгуурлан


                                                           169
   165   166   167   168   169   170   171   172   173   174   175