Page 218 - My FlipBook
P. 218

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ                                     “Эрдмийн чуулган-2023”



                       МОНГОЛ МОРИНЫ ДУНДАЖ ТӨРХИЙГ ТОДОРХОЙЛОН,
                                         ЗУРЖ ДҮРСЛЭХ АРГАЧЛАЛ



                                                    Энхтайваны ГАНСҮХ
                                                                       1
                               1 Монгол улс, Улаанбаатар, ШУТИС-ийн харьяа ЕБ-ын Ахлах сургуулийн багш
                                               И-мэйл хаяг: gansukh@must.edu.mn


              Хураангуй: Монголын дүрслэх урлаг, дизайны бүтээлүүдэд морины дүрслэл олонтоо таардаг ч яг аль нь монгол
              морины галбир болох талаар эргэлзээтэй байна. Бид хурдан морины шинжийн дүрсийг судлахдаа монгол морины
              галбир бүтцийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зураглах аргачлалыг хайгаад олоогүй билээ. Монголд бичигдсэн
              ном,  сурах  бичиг,  эх  сурвалжаас  уншиж  шүүж  үзэхэд  гадаадын  морины  галбирыг  ихэнхдээ  ашигласан  байна.
              Монгол морь нь бусад үүлдрийн адуунаас онцгойрох шинж дүр төрхтэй байдаг тул бидэнд нэг ч гэсэн тулгуур
              дүрслэл хэрэгтэй гэж бодон “Монгол морь”-ны дүрслэлийг бүтээхийг зорилоо. Монгол морины дундаж төрхийг
              тодорхойлж, араг яс, булчин, гадаад галбирыг семиотикийн арга зүйгээр референт хийн, зурж дүрсэлсэн талаараа
              энэхүү судалгааны ажилдаа дурдлаа. Монгол морины далны мөгөөрсний үзүүрт төвийг тааруулан авсан 100 гаруй
              гэрэл зургийг цуглуулан, дүрсүүдийг сегментчлэх аргаар дундаж ерөнхий суурь дүрийг гаргасан юм.  “Монгол
              морь”-ны  ерөнхий  суурь  дүрслэлийг  огторгуйн  координат  дээр,  метаморфоз  квадратын  аргачлалаар,
              Фибоначчийн цуврал тооны харьцааг ашиглан, биеийн цэгийн байршлыг илэрхийллийг тодорхойлно. Морины
              хамгийн  хувирамтгай  яс,  булчингийн  14  цэгийг  тодорхойлж  гадаад  ерөнхий  суурь  дүрслэл  дээр,  яс,  булчин,
              галбирыг  гарган  дүрсэллээ.  Монгол  морины  ерөнхий  галбирыг  дүрслэхийн  тулд  бодит  мориноос  М1:11.7
              масштаблан, нийт 3 хэсэгт хуваан, 12 шат дамжлагаар судалж, дүн шинжилгээ хийн “Монгол морь”-ны дундаж
              төрхийг тодорхойлж  зурж дүрслэх аргачлалыг бий болгосон юм.
              Түлхүүр үг: Монгол морь, морины дундаж төрх тодорхойлох, араг яс, булчин, галбир
                              I.  УДИРТГАЛ                    бичгийг  уншиж  судлахад,  гадаадын  морины
                Орчин  үеийн  дүрслэх  урлаг,  дизайн  нь  техник   галбирыг  ашигласан  байдаг.  Монгол  морины
              технологи  хөгжихийн  хэрээр  даяаршлаар  бүтээн   галбирыг  хайгаад  олоогүй  учир  араг  яс,  булчин,
              туурвихыг  илүүд  үздэг  байсан  бол  сүүлийн  үеийн   гадаад галбирыг зурж дүрслэх судалгааны ажилдаа
              уран бүтээлчид дижитал урлаг, хиймэл оюун ухааны   шамдан орж, дүрсэллээ.
              технологи,  метаверс  болон  блокчейн  систем      Ер  нь  хурдан  морь  зурж  сурахаас  өмнө  эхлээд
              хөгжсөнөөр ондоошилд илүү анхаарах болсон. Бид   “Монгол  морь”  зурж  сурах  хэрэгтэй  гэж  үзсэн.
              бүхэн  олон  улсын  уран  бүтээлчдээс  ондооших   Монголын таван бүсээс түүврийн аргаар их нас -ны
                                                                                                       2
              боломж  нь  үндэснийхээ  соёлыг  судлан  шинжилж,   хурдан морь, уналгын морины гэрэл зураг дээр дүн
              шинжлэх ухааны эргэлтэд оруулах юм. Манай залуу   шинжилгээ  хийж,  дундаж  төрхийг  тодорхойлон,
              уран  бүтээлчид  морины  зүс,  хөдөлгөөнөөс  цааш   “Монгол морь”-ны араг яс, булчин, гадаад галбирыг
              гарахгүй байгаа нь нүүдэлчдийн ёс зан заншлаасаа   зурсан.
              их холдсоных. Монголчууд бид хурдан морь, уналга
              ачлагын морь , азарга, гүү, үрээ, байдас, унага, даага   II. МОНГОЛ МОРИНЫ ДУНДАЖ ТӨРХ
                         1
              гээд л ялган шинжиж таньдаг билээ. Сүүлийн үед хот            ТОДОРХОЙЛОХ НЬ
              битгий  хэл,  хөдөө  орон  нутгаас  ирсэн  оюутнууд   Хүн төрөлхтөн адуутай холбогдсон талаар олон
              хүртэл  морио  ялгахаа  байжээ.  Үзэсгэлэнгийн   судлаачид  бичсэн  байдаг.  Адууны  эртний  өвөг
              танхимд залуу уран бүтээлчийн “Хурдан морины уяа   хиракотериум  3   хувьсан  сарвуугаа  өөрчлөн  ганц
              тойрч  байгаа”  зураг  зурсан  байв.  Дэл  сүүлийг  нь   хуруутай буюу битүү туурайтай болон орчин үеийн
              боосон болохоос баахан гүү унасан унаач хүүхдүүд   адуу  үүссэн  түүхтэй.  Адууны  гарал  үүслийг
              зурсан байгаа нь үнэхээр харамсалтай санагдана.    судлахад  дүрслэх  урлагийн  түүхийн  олдвор  болох

                Ийм  учир  адуу  судлаачдын  В.И.Калинин,     хадны  зургууд  ихээхэн  ач  холбогдолтой  бөгөөд
              А.А.Яковлев “Адуу судлал”, Ц.Батчулуун, Д.Оргил   түүхийг  судлахад  гурав  дахь  үе  нь  одоогоос  60-70
                                                              сая жилийн өмнөх үеэс эхэлдэг. Эдүгээ дэлхийд 250
              “Адууны анатоми”, С.Жамбалдорж “Морин эрдэнэ”,
              Т.Сайполда  “Адуу  судал”,  Д.Баянбат  “Монгол   гаруй үүлдрийн адуу байдаг. Адууг гэршүүлэх үйл
                                                              явц МЭӨ 4000-3000 онд явагдсан гэж үздэг. Сүүлийн
              адууны нэвтэрхий толь I”, Б.Винтов “Дэлхийн адуу”,
              Г.Зимаамятар  “Монгол  адуу”  гэх  мэт  ном,  сурах   үеийн  мэдээллээр  адууг  дундад  Азид  5000-6000

              1  Адууг 2-4 насанд засаж агталдаг. Агталсан адууг морь гэж   3 Hyracotherium нь шүүслэг ургамлаар хооллодог, 28-56 см
              нэрэлдэг.                                       өндөртэй туулайрхуу биетэй жижиг амьтан юм. Урд хоёр сарвуу
              2  Зургаагаас дээш настай агталж эсгэсэн морийг хэлнэ.   нь дөрвөн салаа, хойд хоёр сарвуу нь гурван салаа сарвуутай
                                                              хэмээдэг.

                                                           217
   213   214   215   216   217   218   219   220   221   222   223