эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

Гарааны компанийн хамтын оффис (CoWorking space)-ын нээлтийн үйл ажиллагаанд урьж байна
Админ 2022.10.18

Та бүхнийг "MUST SANKOU HUB CENTER" хамтын оффис (CoWorking Space)-ын нээлтийн арга хэмжээнд урьж байна.

Нээлтийн арга хэмжээ: 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагаас ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын төв байр (VIII)-ны 6 давхарт болно.

ШУТИС-2030 стратеги төлөвлөгөөний "Инновацын эко системийг бүрдүүлэх (3.2)" зорилтын хүрээнд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын төв байр (VIII)-ны 6 давхарт багш, оюутны гарааны компанийг бойжуулах "MUST SANKOU HUB CENTER" -ийг хамтын оффис (Co-working space) хэлбэрээр байгуулаад байна. Уг хамтын оффисыг Санко групп компанийн зүгээс ШУТИС-тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд иж бүрэн тохижуулсан юм.

"MUST SANKOU HUB CENTER" нь гарааны компанийн чиглэлээр төсөл хөтөлбөр санаачлан ажиллаж байгаа багш, оюутан бүрт нээлттэй байх юм. Иймд нээлтийн арга хэмжээнд Эрдэмтэн нарийн бичгийн дарга нар та бүхэн хүрэлцэн ирж хамтын оффисын ашиглалт болон цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцохыг урьж байна.  Нээлтийн арга хэмжээнд ШУТИС-ийн удирдлагууд болон Японы элчин сайд, Санко группын төлөөлөгчид оролцох юм.

 

Эрдэм шинжилгээ, инновацын газар

Технологи дамжуулалтын төв

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.