эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

Удирдамж

ШУТИС-ИЙН БАГШ, СУДЛААЧДЫН
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ “2IP-2024”
АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ


ҮНДЭСЛЭЛ
ШУТИС-ийн багш, судлаачдын олон улсад хэвлэн нийтлүүлсэн бүтээл, зохион бүтээсэн технологи, шинэ санаа, оюуны өмчийг үнэлж олон нийтэд таниулах, урамшуулахад оршино.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛ:
1.Олон улсад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл (Paper)
Олон улсын Scopus мэдээллийн санд бүртгэлтэй, ШУТИС-ийн нэр дээр судалгааны ажлын үр дүнгээ хэвлүүлсэн тус их сургуулийн багш, харъяа хүрээлэнгийн үндсэн багш, судлаачдын бүтээлийг дараах 2 төрлөөр шалгаруулна.
1.1. Хамгийн олон бүтээл хэвлүүлсэн зохиогч:

  • Нэгдүгээр зохиогч (First author)
  • Холбоо барих зохиогч (Corresponding author)
  • Хамтран зохиогч (Co-Author)

1.2. Хамгийн их эшлэгдсэн бүтээл:

  • Нэгдүгээр зохиогч (First Author)
  • Холбоо барих зохиогч (Corresponding Author)
  • Хамтран зохиогч (Co-Author)

1.3. Шилдэг ахисан түвшний оюутны судалгааны бүтээл (Магистр, Доктор)
2. Шилдэг санаа (Idea) - Зохион бүтээлт:
Инженерийн-Практикийн ач холбогдолтой цаашид патент (шинэ бүтээл, ашигтай загвар)-аар хамгаалагдах боломжтой, инженер - технологийн шинэ шийдэл бүхий санаа, түүнийг анхны загвар бүтээгдэхүүн (prototype) болгон хөгжүүлсэн бүтээл байна.

3. Шилдэг оюуны өмч (Intellectual Property):
Оюуны өмчийн патент (аж үйлдвэр)-ын эрхээр баталгаажуулсан, үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрэх бүрэн боломжтой шинэ технологи бүхий бүтээл байна.

ШАЛГАРУУЛАЛТ
Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн шалгаруулалтыг ШУТИС-ийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг уралдаанд ирүүлсэн материалд үндэслэн шалгаруулна. Шаардлагатай тохиолдолд шалгаруулалтад оролцогчоос нэмэлт тодруулга авч болно.

ХУГАЦАА
Уралдаанд нэр дэвшүүлсэн бүтээлийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийг дуустал research@must.edu.mn цахим хаягаар хүлээн авах ба шалгаруулалтыг 2024 оны 11 дүгээр сарын 15-аас 20-ны өдрүүдэд зохион байгуулна. Бүтээл тус бүр зөвхөн нэг ангилалд өрсөлдөнө. Шалгарсан бүтээлүүдийн шагнал гардуулах үйл ажиллагааг “Шинжлэх ухааны ажилтны өдөр” (11 сарын 28) зохион байгуулна.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Олон улсад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл (Paper)
1.1. Хамгийн олон бүтээл (Journal article, review paper):

  • Олон улсын мэдээллийн сан SCOPUS-д бүртгэлтэй сэтгүүлд ШУТИС-ийн нэр дээр хэвлэгдсэн байх;
  • Гадаад, дотоодын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд гаргсан судалгааны бүтээлийг харгалзах;
  • “2IP-2023” шалгаруулалтад оролцоогүй бүтээл байх;
  • Бүрдүүлэх материал: Шалгаруулалтад оролцогчийн мэдээлэл (Анкет маягтын дагуу)

1.2. Хамгийн их эшлэгдсэн бүтээл (journal article, review paper, review, book chapter, note, letter буюу short communication, book review гэх мэт)

  • Олон улсын мэдээллийн сан SCOPUS-д бүртгэлтэй сэтгүүлд ШУТИС-ийн нэр дээр хэвлэгдсэн байх;
  • Гадаад, дотоодын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд гарсан судалгааны бүтээлийг харгалзах;
  • “2IP-2023” шалгаруулалтад оролцоогүй бүтээх байх;
  • Бүрдүүлэх материал: Шалгаруулалтад оролцогчийн мэдээлэл (Анкет маягтын дагуу)

1.3. Шилдэг ахисан түвшний оюутны судалгааны бүтээл (Магистр, Доктор)

  • Олон улсын мэдээллийн сан SCOPUS-д бүртгэлтэй сэтгүүлд ШУТИС-ийн нэр дээр хэвлэгдсэн бүтээх байх;
  • “2IP-2023” шалгаруулалтад оролцоогүй бүтээл байх;
  • Бүрдүүлэх материал: Шалгаруулалтад оролцогчийн мэдээлэл (Анкет маягтын дагуу)

2. Шилдэг санаа - Зохион бүтээлт (Idea)

  • Инженер, технологийн шинэ шийдэл агуулсан туршилтын буюу анхны загвар (prototype) хийгдсэн бүтээл байх;
  • Аж үйлдвэрийн өмчийн (патент) эрхээр хамгаалагдах боломжтой байх;
  • Дэвшүүлж буй санаа нь давтагдаагүй буюу тухайн зохиогчийн эсвэл хамтран зохиогчдын шинэ санаа байх;
  • Бүрдүүлэх материал: Шалгаруулалтад оролцогчийн мэдээлэл (Анкет маягтын дагуу), Бүтээлийн фото зураг, бүтээлийг тайлбарласан 1 минутын видео хавсаргах

3. Шилдэг оюуны өмч (Intellectual Property)

  • Оюуны өмчийн эрх (шинэ бүтээлийн патент, ашигтай загварын патент, бүтээгдэхүүний загвар)-ээр баталгаажсан байх, мэдүүлэг хамаарна
  • Үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой байна
  • Туршилтын загвар (Prototype) хийгдсэн бол давуу тал болох;
  • Бүрдүүлэх материал: Шалгаруулалтад оролцогчийн мэдээлэл (Анкет маягтын дагуу), Патентийн гэрчилгээний хуулбар, Бүтээлийн фото зураг, бүтээлийг тайлбарласан 1 минутын видео хавсаргах

   АНКЕТ ТАТАХ  

  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ 1131
  • СУДЛААЧИД 837
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ 134
  • СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИ 33
  • ТӨСӨЛ, ГЭРЭЭТ АЖИЛ 139
  • ИЛТГЭЛ 470
  • ЭШЛЭГДСЭН ӨГҮҮЛЭЛ 447
  • ОЮУНЫ ӨМЧ 158
  • МАНАЙ ХАЯГ:

    Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191

  • ЦАХИМ ХАЯГ:

    research@must.edu.mn

  • ХОЛБОО БАРИХ

    +976-11 318153 +976-11324590 (1030)

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.