ШУТИС-ийн дараах 4 хүрээлэн Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, шинжлэх ухаан технологийн ололт, амжилт, инновацийг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, шинэ технологийг дамжуулах, сургалт, судалгаа, туршилт, зохион бүтээлтийн ажил эрхлэх зэрэг зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.
ШУТИС-ийн харьяа хүрээлэнгүүд:
1. ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Суурь судалгааны үндсэн чиглэл:
- - Байгаль орчинд халгүй технологийн онол арга зүйн үндэслэл, боловсруулалтын судалгаа
- - Ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн онол, практикийн асуудлууд
Технологи болон инновацийг хөгжүүлэх үндсэн чиглэл:
- - Ноос, ноолуур боловсруулах технологийг сайжруулах, бүтээгдэхүүн инновацийг бий болгох
- - Хөнгөн үйлдвэрийн салбарт кластрийн системийг бий болгох
Байгууллагын бүтцийн зураг:
2. УУЛ УУРХАЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
- - Ашигт малтмалыг олборлох, боловсруулах арга, техник технологи, үйлдвэрлэлийн процессын судалгаа
- - Шатах ашигт малтмалын шинж чанар, гидротермаль процессын судалгаа
- - Чулуулгийн физик-механикийн шинж чанар, геотехник, малталт, овоолгийн тогтворжилтын судалгаа
- - Өрөмдлөг, тэсэлгээний ажлын оновчлол, тэсрэх бодисын шинж чанарын судалгаа
- - Уул уурхайн салбарын урт, богино хугацааны хөгжлийн төсөл, хөтөлбөр
Байгууллагын бүтцийн зураг:
3. ОЙ МОДНЫ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Суурь судалгааны үндсэн чиглэл:
- "Ойн модлог материал судлал” сэдэвт судалгаа
- “Модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн онол, арга зүйн үндэслэл боловсруулалт” сэдэвт судалгаа
- “Монгол орны ойн экологийн төлөв байдлыг сайжруулах технологийн үндэслэл боловсруулалт” сэдэвт судалгаа
Инноваци, технологийн судалгааны үндсэн чиглэл:
- - Ой модны салбарт өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн инновацийг бий болгох
- - Ой модны салбарт кластрийн системийг турших
Байгууллагын бүтцийн зураг:
4. ДУЛААНЫ ТЕХНИК, ҮЙЛДВЭРИЙН ЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АЖЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
- - Дулаан-масс солилцооны ба шаталтын онол, дулаан хангамж, уурын ба усан халаалтын тогооны хийц технологи, эх орны буюу шинэ материал түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүний дулааны физикийн параметрүүдийг тодорхойлох, нарны энергийг дулаан хангамж, хөргөлтийн системд ашиглах
- - Эх орны эрчим хүчний үйлдвэрүүдийг зүүн хойд Азийн эрчим хүчний системд зохих байр суурьтайгаар, экологийн баримжаатай хөгжих гарцыг судлах
- - Шаталт, хий шингэний хөдөлгөөний математик загварчлал, оновчлол
- - Хот суурин, үйлдвэрийн экологийн карт зохиох, орон сууц, нийтийн аж ахуй, үйлдвэрийн хатуу хаягдлыг боловсруулан ашиглах технологи, үйлдвэрийн экологийн эдийн засгийн үнэлгээ, мөн энэ чиглэлээр арга зүй боловсруулах
- - Дээрх чиглэлээр дэлхийд бий болж байгаа шинжлэх ухаан техник, технологийн мэдээллийг судлах, сан байгуулах, чиг баримтлал холбогдох төр захиргааны байгууллагад өгөх санал боловсруулах зэрэг хамаарагдана.
Байгууллагын бүтцийн зураг: