эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

Их дээд сургууль, коллежийн оюутны дунд зохион байгуулагдах "DX Cup Mongolia" гарааны бизнесийн уралдаан зарлагдлаа.
Админ 2023.02.27
Тус арга хэмжээ нь "Монголын инновацын долоо хоног" -ын хүрээнд БШУЯам болон JICA байгууллагын дэмжлэгтэйгээр "Старт-Ап"  аргачлалаар буюу шинэ санааг бизнес загварт буулгах хэлбэрээр зохион байгуулагдах юм. 
Шагналын сан: Түрүүлсэн баг: 6,000,000 төгрөг, Дэд байр: 4,000,000 төгрөг, 3-р байрын баг 2,000,000 төгрөг байна. Тухайн тэмцээний онцлог нь эхний шалгаруулалтанд тэнцсэн баг бүрт анхны хялбаршуулсан загвар гаргах (Prototype) зардалд 1,000,000 төгрөг олгох юм.
 
Тус тэмцээний голлох технологи нь цахим шилжилт, мэдээллийн технологи бөгөөд бусад салбарын санаа, шийдлээр оролцох бол тухайн санаа, шийдэлдээ мэдээлийн технологийг ашигласан байх юм.
 
Хугацаа:
2 сарын 27-ноос 3 сарын 26: Эхний санааг бүртгүүлэх
3 сарын 28-наас 5 сарын 22: Эхний шатнаас шалгарсан багууд, санаагаа хөгжүүлэх, загвар бүтээгдэхүүнээ боловсруулах
5 сарын 23: Эцсийн шатны сонгон шалгаруулалт (Pitch day)
Бүртгүүлэx линк:
 
Бүргэлтэй холбоотой асуулт, мэдээлэл байвал биднээс (Инновац, технологи дамжуулалтын төв) зөвлөмж авна уу.
Арга хэмжээтй холбоотой мэдээллийг https://www.facebook.com/dxmongolia  хуудаснаас авна уу. 

 

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.