ШУТИС-ийн Багш, судлаачдын Шинжлэх ухаан, технологийн оюуны бүтээлүүдийг шалгаруулж, урамшуулах, олон нийтэд таниулан сурталчилах, шинэ технологийг хөгжүүлж улмаар эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор ШУТИС-ийн Түүхт 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “ШУТИС-ийн багш судлаачдын 2IP шилдэг бүтээлийн уралдаан-2019” шилдэг судлаачидаа шалгарууллаа.
Тус уралдааныг 2019.05.31-ээс 2019.09.16-ний өдрийг хүртэл дараах 3 төрлөөр зарлаж материал хүлээн авсан.
Олон улсад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл /Олон улсын мэргэжлийн сэтгүүлд судалгааны ажлын үр дүнгээ ШУТИС-ийн нэр дээр хэвлүүлсэн тус их сургуулийн багш, судлаачдын бүтээл/
Шилдэг санаа /Онол практикийн ач холбогдол бүхий аж үйлдвэрийн оюуны өмч болж хөгжиж болохуйц, шинжлэх ухаан, технологийн шилдэг санаа/
Шилдэг технологи /Оюуны өмч /Аж үйлдвэрийн өмч/-ийн эрхээр баталгаажсан, үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрэх бүрэн боломжтой шилдэг технологи/
Уралдаанд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдээс Олон улсад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл төрөлд-41, Шилдэг санаа төрөлд-30, Шилдэг технологи төрөлд-14 нийт 85 бүтээл ирснийг ШУТИС-ийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019.09.16-аас 2019.09.30-ны өдрүүдэд дараах 3 үе шаттайгаар сонгон шалгаруулж дүнгээ гаргалаа.
1. Ирүүлсэн материалын урьдчилсан үнэлгээ
2. Биет болон постер үзэсгэлэн
3. Pitch буюу биечлэн хэлэлцүүлэг
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191
research@must.edu.mn
+976-11 318153 +976-11324590 (1030)
© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.