ШУТИС-иас Монгол улсын шинжлэх ухааны ажилтын өдрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “2IP” арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдана.
Тус арга хэмжээ нь багш, судлаачдынхаа өнгөрсөн хичээлийн жилд зохион бүтээсэн шинэ технологи, судалгааны үр дүнг нийгэм, олон нийтэд, аж үйлдвэр-бизнесийн байгууллагуудад танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлдэг цогц арга хэмжээ юм.
“2IP-2026” арга хэмжээ нь доорх төрлөөр шилдэг багш, судлаачдаа шалгаруулж “Research Excellence” медалион гардуулж, мөнгөн урамшуулал олгоно.
Зохион байгуулалт: Олон улсад хэвлүүлсэн өгүүлэл (Paper)-ийг 2025 оноор тооцож, мэдээлийн сангийн бүртгэлд үндэслэн танилцуулах бол, Idea-Invention, Patent төрөлд бүтээлээ бүртгүүлсэн багш судлаачдын дунд “Pitch Event” зохион байгуулж шилдэг бүтээлүүдээ шалгаруулна.
Idea-Invention, Patent төрөлд оролцох бүтээлийн бүртгэлийг 2026 оны 11 сарын 9-ны өдрийн дотор https://forms.cloud.microsoft/r/EcXLtAjhhM холбоосоор бүртгэнэ.

“2IP-2026” удирдамж /ТАТАХ/
Зохион байгуулагч: Инновац, бизнес түншлэлийн алба
Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн алба
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191
research@must.edu.mn
+976-11 318153 +976-11324590 (1030)
© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.