эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

2023 онд Монгол Улсад хэрэгжүүлэх "Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн судалгааны /SATREPS/ төсөл" -ийн хүрээнд судалгааны төслийн саналыг хүлээн авах тухай урилга
Админ 2022.10.10

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) -аас 2023 онд Монгол Улсад хэрэгжүүлэх "Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн судалгааны  /SATREPS/ төсөл" -ийн хүрээнд доорх чиглэл, шаардлагуудын дагуу судалгааны төслийн саналыг хүлээн авах тухай урилгыг хүргүүлж байна. 

/Төслийн санал авах тухай албан бичиг манай газарт өнөөдөр буюу 10 сарын 10-нд ирсэн бөгөөд Сангийн яамны холбогдох мэргэжилтнээс эцсийн хугацааг хойшлуулж болох талаар тодруулахад 10 сарын 12-ны дотор ирүүлж болно гэсэн болно/

Тавигдах шаардлага: 

  1. Японы талын судалгааны байгууллага, эсхүл их сургуультай хамтарсан байх,
  2. Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн судалгааны төслийн хүрээнд хамтран ажиллах чиглэлтэй уялдсан байх,
  3. ЖАЙКА-аас ирүүлсэн төсөл боловсруулах загварын дагуу төслийн хүсэлтийг боловсруулсан байх,

Нэмэлт мэдээлэл, тодруулгыг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын мэргэжилтэн Т.Баярмаа /bayarmaa_t@mof.gov.mn, +976-51-262012/-аас авах боломжтой. 

Иймд өөрийн сургуулийн профессор, багш судлаачидад тус төслийн талаарх мэдээллийг хүргэж, идэвхтэй хамруулах ажлыг зохион байгуулж ажиллана уу

Хавсралтаар: Төслийн удирдамж, албан бичиг, төслийн санал боловсруулах загвар загварыг хавсаргав.  

  • МАНАЙ ХАЯГ:

    Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191

  • ЦАХИМ ХАЯГ:

    research@must.edu.mn

  • ХОЛБОО БАРИХ

    +976-11 318153 +976-11324590 (1030)

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.