эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

БШУЯ-наас үндэсний инновацын тогтолцоог бэхжүүлэх, олон нийтийн инновацын санаачлагыг дэмжих, идэвхижүүлэх зорилгоор "Mon-X" нэртэй үндэсний инновацын хөтөлбөрийг зарлагдлаа
Админ 2022.10.18

www.research.must.edu.mnБШУЯ-аас үндэсний инновацын тогтолцоог бэхжүүлэх, олон нийтийн инновацын санаачлагыг дэмжих, идэвхижүүлэх зорилгоор "Mon-X" нэртэй үндэсний инновацын хөтөлбөрийг зарлагдлаа.

Багш, судлаачид оюутнуудтайгаа хамтарч баг болон оролцох эсвэл дангаараа оролцох боломжтой юм. 

Санхүүжилт: Тус хөтөлбөрт шалгарсан нэг төсөлд олгох санхүүжилт нь 20 сая төгрөг байх ба нийт 9 багийг 180 сая төгрөгөөр санхүүжилттэй.

Зохион байгуулалт: Арга хэмжээнд бүс, орон нутагт тулгамдаж буй асуудлыг инноваци ашиглаж шийдвэрлэх хүсэлтэй иргэд, багууд хамрагдана. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ төсөл дэвшүүлэгч иргэн, багуудыг бүс нутгийн зохион байгуулалтаар буюу аймаг, дүүрэгт хувааж өрсөлдүүлэх юм. 

Материал бүрдүүлэх: Хөтөлбөрийн эхний шатанд www.mon-x.mn вэб хуусанд өөрийн бүртгэлийг үүсгэж төсөл илгээх гэсэн хуудсанд хандажөөрийн багаас дэвшүүлж буй санаа /шийдэл/-гаа  доорхи асуулгын дагуу бөглөж мөн 1 минутын тайлбар (шийдлээ танилцуулах)-аа видеогоор илгээнэ.

 Дараахи асуулт бүрт 350 тэмдэгтэд багтаан хариулна.

  • Асуудлыг хэрхэн тодорхойлсон бэ?
  • Зорилтод хэрэглэгч нь хэн бэ?
  • Ямар шийдэл санал болгож байгаа вэ?
  • Инновацилаг шийдэл гэдгээ батлана уу.
  • Ямар аргачлалаар шийдэлд хэрхэн хүрэх вэ?
  • Өмнө ашиглагдаж байсан ямар шийдэлтэй төстэй вэ?
  • Багийн танилцуулга

Материал илгээх хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр хаагдана.

Нэмэлт мэдээлэл:  www.mon-x.mn вэб хуудаснаас авна уу

Жич: Тус хөтөлбөрт хамрагдсан өөрийн сургуулийн багш, оюутны мэдээллийг бидэнд ирүүлснээр бид  зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах болно.

 

Н.Бадрах

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.