эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

"WEB OF SCIENCE" мэдээллийн сан, эрдэм шинжилгээний сэтгүүлийн эшлэлийн тайлангуудыг ашиглан судалгаагаа сайжруулах нь" цахим сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14:00-15:00 цагт зохион байгуулна
Админ 2022.11.08

Боловсрол, шинжлэх ухааны яам, Clarivate байгууллагатай хамтран Монголын эрдэмтэн, судлаач, багш оюутан нарт зориулан дэлхийд нэр хүнд бүхий “Web of Science” мэдээллийн сан, эрдэм шинжилгээний сэтгүүлийн эшлэлийн тайлангуудыг (Journal Citation Reports-JCR) ашиглан судалгаагаа сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14:00-15:00 цагт зохион байгуулна. Тус сургалтыг Microsoft Teams платформ ашиглан цахим хэлбэрээр үнэ төлбөргүй зохион байгуулна.

Сургалтын сэдэв: Web of Science болон эрдэм шинжилгээний сэтгүүлийн эшлэлийн тайлангуудыг ашиглан судалгаагаа сайжруулах нь

Огноо:  2022  оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14:00-15:00 цагт

Илтгэгч: Tingying Huang, Clarivate-ийн шийдэл хариуцсан ахлах зөвлөх

Платформ: Microsoft Teams

Сургалтын бүртгэлийн хаяг: https://dwv.cn/K4vBF7 

Сургалтад оролцохыг хүсвэл бүртгэлийн хаягаар болон QR кодыг ашиглан урьдчилан бүртгүүлнэ үү. Нийт 1000 хүртэл оролцогч хамрагдах боломжтой.

 

https://www.meds.gov.mn/post/122242

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.