эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

ШУТИС-ийн “BEST RESEARCH PAPER-2022”шагналын эзэд тодорлоо
Админ 2023.01.03

ШУТИС-ийн судлаачдын олон улсад хэвлүүлсэн бүтээлийн “Best research paper-2022” шагнал гардуулах  арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр боллоо.

Олон улсын мэдээллийн сан Scopus-т ШУТИС-ийн нэр дээр 2021 онд хэвлэгдсэн судалгааны шилдэг бүтээлийн эздийг дараах номинациар тодруулан өргөмжлөл, “MUST research excellence”медалион, мөнгөн шагнал олгож хүндэтгэл үзүүллээ. Үүнд:

2021 онд хамгийн олон бүтээл хэвлүүлсэн судлаачаар:

  • Б.Мөнхцэнгэл, ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын профессор,
  • М.Ариунтогос, ГУУС-ийн Стратиграфи-Палеонтологийн судалгааны төвийн судлаач
  • Т.Баясаа, ҮТС-ийн эрдэм шинжилгээ, ииновацийн ажилтан

2021 онд хамгийн их эшлэгдсэн бүтээлтэй судлаачаар:

  • С.Мурзабек, ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
  • И.Цэрэн-Онолт, МХТС-ийн Компьютерийн ухааны салбарын профессор
  • А.Амаржаргал, ЭХС-ийн Цахилгаан техникийн салбарын ахлах багш

  

Түүнчлэн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн бусад 39 судлаачдад батламж, мөнгөн шагнал олголоо.

  

  

Энэхүү арга хэмжээнд ШУТИС-ийн захирал Т.Намнан шагнал гардуулж,судлаачдад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.

ШУТИС-ийн нэр дээр олон улсын мэдээллийн сан Scopus-д 2003-2022 онд хэвлүүлсэн бүтээлийг тоймлон үзүүлбэл, энэхүү мэдээллийн санд нийт 539 судлаачийн 825 бүтээл бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс өгүүлэл 440, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд 333 өгүүлэл, 23 номын бүлэг, 14 тойм өгүүллийг  464 сэтгүүл, 306 хурлын эмхэтгэл, 51 номонд  хэвлэгдсэн байна.

Эдгээр бүтээлүүдээс хамгийн их бүтээл хэвлүүлсэн судлаачид А.Амаржаргал (ЭХС), О.Гэрэл (ГУУС), Б.Мөнхцэнгэл (ГУУС), Т.Уранчимэг (ЭХС), Б.Батхишиг (ГУУС), С.Батмөнх (ЭХС), Б.Тунгалагтамир (ХШУС) нар байна. Түүнчлэн бүтээл нь хамгийн их эшлэгдсэн судлаачид ГУУС-ийн профессор Д.Бат-Өлзий (193 удаа), ЭХС-ийн ахлах багш А.Амаржаргал (171 удаа), Ц.Батсүх (129 удаа) нар байна.

Тус их сургуулийн эрдэмтэд Япон, Солонгос, Хятад, Герман зэрэг улстай хамтарсан судалгааны ажилд оролцон үр дүнгээ хэвлүүлсэн нь дээрх бүтээлүүдийн ихэнх хувийг эзэлж байна.

   

    

Шилдэг бүтээлүүд хэвлэгдсэн сэтгүүлүүд

ЗУРАГ ТАТАХ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.