эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

"MUST Start-Up" зарлагдлаа
Админ 2023.04.05

"Монголын инновацын 7 хоног-23" арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн нийт баклаврын оюутнуудын дунд зохион байгуулагдаж байгаа "MUST Start-Up" гарааны бизнесийн санаачлага шалгаруулах уралдааны бүртгэл 4 сарын 18-нд хаагдана. Тус уралдаан нь Старт-Ап аргачлалаар буюу дараахи үе шатуудаар зохион байгуулагдана. 

  • Уралдааны бүртгэл (Registration) - 4 сарын 18 -ны өдөр хүртэл 
    (Бүртгэлийн холбоос: https://bit.ly/3LTV3re)
  • Эхний шатны шалгаруулалт (First screen) - 4 сарын 20 
  • Энтрепренершип сургалт (Mentor day) - 4 сарын 20-ноос 5 сарын 2 
  • Эцсийн шатны шалгаруулалт (Demo day) - 5 сарын 3  

Цаг хугацааны хувьд оюутны эрдэм шинжилгээний хурал, төсөл, төгсөлтийн ажил гэх мэт зорилтот ажлуудын хүрээнд багш, судлаачид оюутнаа удирдаж ажиллаж байгаа үе таарч байгаа тул ЭнБДарга, ЭШИА нар мэдээллийг салбар, тэнхимийн багш судлаачдад хүргэж, бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэлт, идэвхжүүлэлт (вэб, цахим хуудас, мэдээллийн дэлгэц) хийж ажиллахыг хүсье ! 

Багш, оюутан хамтран бодит асуудлыг шийдвэрлэхүйц шинэ санаа, шийдэл, (prototype) гаргасан бол энэ тэмцээнд оролцоход давуу тал болох юм.  Тэмцээний гол зорилго нь цаашид хөгжүүлж болохуйц, зах зээлд гаргах боломжтой инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг нээж илрүүлэх юм. 

 

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.