эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

ШУТИС-ийн судлаач, доктор Х.Ариунаа Австрийн Эдийн засаг, бизнесийн их сургуульд илтгэл тавилаа
Админ 2023.04.14

БУХС-ийн Бизнесийн удирдлагын салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Х.Ариунаа Австрийн Венийн Эдийн засаг, бизнесийн их сургуулийн Менежментийн салбарын Байгууллагын жендер, олон талт байдлын хүрээлэнд зочин судлаачаар 2023 оны 3-р сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаатайгаар ажиллаж байна.

Тэрээр 2023 оны 3-р сарын 21-ний өдөр тус хүрээлэнгийн Менежментийн судалгааны тэнхимд "Монголын соёл ба жендэрийн ялгаа" сэдэвт семинарт илтгэл тавилаа. Холбогдолтой мэдээллийн холбоос: https://www.wu.ac.at/en/diversity/institute/news-details/detail/ariunaa-khashkuu-at-the-department-of-management-research-seminar/

Доктор Х.Ариунаа “Үйлчилгээний чанар дахь соёлын нөлөө: Австри болон Монголын харьцуулсан судалгаа” (“Cultural influences on service quality: A Comparative Study between the Austria and Mongolian high education”) сэдэвт судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Энэхүү судалгаагаар оюутнуудын хувь хүний соёлын онцлог нь дээд боловсролын үйлчилгээний чанарын хүлээлтэд хэрхэн нөлөөлж байгааг судлах, олон улсын дээд боловсролын салбарт хувь хүний соёлын үнэт зүйлс нь оюутнуудын заах, сурах, боловсролын үйлчилгээний чанарын бусад элементүүдийн талаарх хүлээлтийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Австри, Монгол улсын үндэсний соёл нь дараах зургаан хэмжигдэхүүнээрээ хоорондоо ялгаатай байгааг тодруулж байгаа нь судалгааг улам сонирхолтой болгож байна. Үүнд: Эрх мэдлийн зөрүү; тодорхойгүй байдлаас зайлсхийлтийн түвшин; урт хугацааны хандлага; Low/High context; monochronic/polychronic; сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэх байдал зэрэг юм.  

Австрийн соёлын хэмжүүр: low-Power Distance, high-UAI, high LTO, low context, monochronic, and affective/emotional.

Монголын соёлын хэмжүүр: high-Power Distance, low-UAI, low LTO, high context, polychronic and neutral болно.

Судлаачийн эрдэм судлалын ажилд амжилт хүсье.

 

Судалгаа, хөгжүүлэлтийн алба

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.