эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

ШУТИС-ийн Докторантурын сургалтад шинээр элсэгчдийн анхааралд
Админ 2023.08.15

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн докторантурт шинээр элсэх хүсэлтэй иргэдийг 2023 оны 8 сарын 21-ний өдрөөс 9 сарын 15-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ.

ХОЛБООС: https://elselt.edu.mn/

Бүртгүүлэхдээ элсэлтийн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтыг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:

  1. Иргэний үнэмлэх
  2. Бакалавр, магистрын зэргийн боловсролын диплом, хавсралтын хуулбар (бичиг баримт гадаад хэл дээр бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байна).
  3. Цээж зураг
  4. Бүртгэлийн хураамж.

Докторантурт шинээр элсэгчдээс суралцах чиглэлийн дагуу мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний мэдлэгээр шалгалт авна. Шалгалт авах өдөр, цаг болон шалгалттай холбоотой мэдээллийг бүртгэлийн хугацаанд https: /www.must.edu.mn/mn/ цахим хуудсанд байршуулна.

Бүртгүүлэгчийн мэргэжлийн ярилцлагыг бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөр хариуцсан салбар, тэнхим зохион байгуулах бөгөөд мэргэжлийн ярилцлагад орохдоо судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар 5-аас доошгүй хуудсанд багтаан монгол хэл дээр эссе бичсэн байна.

Докторантурт элсэх хүсэлтэй гадаадын иргэд бүртгэлийн хуудас руу нэвтэрч, цахимаар бүртгүүлнэ. Монгол хэлний курс төгссөн батламж, гэрчилгээ зайлшгүй шаардана.

Докторантурт суралцах хөтөлбөрийн жагсаалтыг эндээс үзнэ үү татаж үзэх

 

АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРИЙН АЛБА

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.