эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

Шанхайн Зам харилцааны их сургуулийн Инновацын төвтэй хамтран ажиллаж байна.
Админ 2023.11.09

Шанхайн Зам харилцааны их сургуулийн Ухаалаг тээврийн хэрэгсэлийн инновацын төвтэй хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр их сургуулийн профессор судлаачдын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хамтран хөгжүүлсэн өндөр технологид суурилан гарааны компани байгуулах, ухаалаг тээврийн хэрэгсэлийн судалгааны лаборатори байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

  

Талуудын хамтын ажиллагааны 2 дахь удаагийн хэлэлцүүлэг 2023 оны 11 сарын 7-ны өдөр ШУТИС дээр зохион байгуулагдав. Уулзалтанд Ухаалаг тээврийн хэрэгсэлийн Инновацын төвийн захирал, профессор Инь Ченьлян болон ерөнхий менежер Чин Вен Ган, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар болон Инновац, технологи дамжуулалтын төвийн захирал М.Зулбаяр болон холбогдох багш, судлаачдын төлөөлөл оролцлоо.

  

Шанхайн Зам харилцааны их сургууль нь "Дорнын МIT" хэмээн нэрлэгдэж буй инженер технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх их сургуулийн нэг бөгөөд Times Higher Education байгууллагын 2022 оны үзүүлэлтээр дэлхийд 52-т жагсаж буй сургалт, судалгаа, инновацын өндөр гүйцэтгэлтэй их сургууль юм.

 

Инновац, Технологи дамжуулалтын төв

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.