эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

"Start-Up Mentorship" сургалт зохион байгуулагдав
Админ 2024.01.26

Их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацын чиг үүргийг хариуцан гүйцэтгэдэг албан хаагчид буюу бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, эрдэм шинжилгээ инновацын ажилтнууд болон Эрдэм шинжилгээ технологийн газрын мэргэжилтнүүдийн дунд "Start-Up Mentorship" сургалт 2024 оны 1 сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа.

  

"ШУТИС-2030" стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад чиглэсэн ажлуудын хүрээнд багш, судлаач, суралцагчдын энтрепренер сэтгэлгээг дэмжих, төлөвшүүлэх, гарааны бизнесийн арга хэмжээг төлөвлөх, удирдан зохион байгуулах арга зүйд эрдэм шинжилгээ, инновацын хүний нөөцийг чадавхижуулах зорилготой тус арга хэмжээг Инновац, технологи дамжуулалтын төвөөс Startup Mongolia байгууллагатай хамтран зохион байгууллаа.

  

"Start-Up Mentorship" арга хэмжээ нь гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнүүдийн онцлог (hackathon, start-up weekend), энтрепренер сэтгэлгээ түүний хэв шинж, загварчлал сэтгэлгээ (design thinking), гарааны бизнесийн бизнес загвар (lean canvas) зэрэг агуулгын хүрээнд явагдлаа.

Инновац, технологи дамжуулалтын төв

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.