эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

“Монголын Мэдээллийн Технологи-2024” Эрдэм шинжилгээний 11 дэх удаагийн хурал зохион байгуулагдана
Админ 2024.04.08

“Монголын Мэдээллийн Технологи-2024” Эрдэм шинжилгээний 11 дэх удаагийн хурлыг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль “Кибер аюулгүй байдал” сэдвийн хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ШУТИС-ийн Олон улсын хурлын танхимд зохион байгуулагдана. Энэ жилийн хурлыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооноос дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ШУА, салбарын их дээд сургууль, судалгааны байгууллагууд оролцдог үндэсний хэмжээний хурал юм.

Хурлын веб сайт: http://mmt.edu.mn/

Хурлын зорилго: Мэдээллийн технологи, харилцаа холбоо, компьютерын ухаан, мультимедиа технологи, электроник, кибер аюулгүй байдлын чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиуд болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлэх, санал бодлоо солилцох, мэдээлэл түгээх, туршлагаа хуваалцаж Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжил, дижитал шилжилтэд хувь нэмрээ оруулахад оршино.

ММТ 2024 хурлын өгүүллийг Монгол эсвэл Англи хэлээр бичин ирүүлж болох бөгөөд сонгогдсон өгүүллүүдийг Google Scholar, Dimensions, DOI Crossref мэдээллийн санд бүртгэлтэй ШУТИС-иас хөгжүүлж байгаа “ICT focus” сэтгүүлд хэвлүүлэх болно. Сэтгүүлийн вэб сайт: https://ictfocus.org/.

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.