эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

МАГИСТРАНТУРЫН СУРГАЛТАД ЭЛСЭГЧИЙГ БҮРТГЭХ
Админ 1999.10.24

БҮРТГҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД:

Элсэгчид тавигдах шаардлага:

- Бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх

- Эзэмшсэн боловсролын дипломын мэдээлэл төрийн цахим үйлчилгээний “емонголиа” системд бүртгэлтэй байх

  • Элсэлтийн цахим хуудсаар бүртгэл үүсгэх
  • 09 сарын 02-ныг дуустал элсэлтийн цахим хуудсаар хувийн мэдээлэл, эзэмшсэн дээд боловсролын мэдээллийг бүртгэж, суралцах хөтөлбөрөө сонгон бүртгэл үүсгэнэ. /бүртгүүлсэн мэйл хаягаар нэвтрэх нэр үүсэх бөгөөд нууц үгийг өөрөө шивнэ/
  • Бүртгэлийн цахим хуудаст дараах 2 файлыг хавсаргаж бүртгэл баталгаажина.
    • Эзэмшсэн дээд боловсролын лавлагаа /Хур системээс татах/
    • Бүртгэлийн хураамж төлсөн гүйлгээний баримт /ХААН банкны 5431012534 тоот дансанд бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлнө/
  • Гадаад хэлний түвшин тогтоох шалгалт
  • 09 сарын 03-нд бүртгүүлэгчийн цахим хаяг руу гадаад хэлний түвшин тогтоох шалгалт өгөхөд нэвтрэх нэр, нууц үгийг илгээнэ.
  • Бүртгүүлэгч 09 сарын 03-ны өдрийн 11-22 цагийн хооронд Гадаад хэлний түвшин тогтоох шалгалтыг цахимаар өгнө. /Шалгалт өгөх холбоос: http://www.testcenter.edu.mn/
  • Мэргэжлийн ярилцлага
  • 09 сарын 04-ний 11 цагт бүртгүүлэгч бүрэлдэхүүн сургуулийн холбогдох салбар тэнхим дээр мэргэжлийн ярилцлагад орно. /бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албаны хаяг, байршил/
  • Салбар тэнхим нь элсэх шаардлага хангасан бүртгүүлэгч бүрт элсэлтийн хуудас бөглөж өгнө.
  • Сургалт, чанарын албанд бүртгэх Салбар, тэнхимээс элсэлтийн хуудас авсан, элсэх бүртгүүлэгч бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд очин, суралцах гэрээ байгуулна.
  • Хичээл сонголт.

Сургалтын албанд бүртгүүлж, код авсан элсэгч сургалтын төлбөрөө төлж, хичээл сонголт хийнэ. /1 кредитийн үнэлгээ, төлбөр төлөх данс/

 

Магистрын сургалтын талаар товч тайлбар:

- Судлаач магистрын зэрэг горилон суралцагч нь заавал судалгааны ажил бичиж хамгаалах бөгөөд эрдэм шинжилгээний семинар, хуралд удирдагч багшийн удирдлаган дор судалгааны ажлын үр дүнг илтгэж хэлэлцүүлсэн, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, сэтгүүлд хэвлүүлсэн байна.

- Мэргэжлийн магистрын зэрэг горилон суралцагч нь мэргэшүүлэх хичээлээс нэмж 6 багц цагийг судлан, мэргэжлийн нэгдсэн шалгалт өгөх бөгөөд хичээлийн агуулгын зарим хэсгийг мэргэжлийн семинарт илтгэх, өгүүлэл бичих, тохиолдлын судалгаа (case study) хийж төгсөнө.

 

Ахисан түвшний хөтөлбөрийн алба

ШУТИС-ийн 8-р байрны 602 тоот

Холбоо барих утасны дугаар: 322126

 

 

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ

МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Дотоодын дипломтой монгол иргэн

элсүүлэхэд шаардах материал:

1. Бакалаврын дипломын бүртгэл emongolia системд бүртгэлтэй байх

2. Бакалаврын дипломын баталгаат хуулбар
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Цээж зураг
5. Бүртгэлийн хураамж төлсөн баримт

Гадаад орны ИС-ийн дипломтой монгол

иргэн элсүүлэхэд шаардах материал:

1. Гадаад улсад эзэмшсэн боловсролын мэдээлэлээ Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгүүлсэн байх
2. Бакалаврын диплом /эх хувь/
3. Бакалаврын дипломын баталгаат орчуулга
4. Дипломын нотариатаар батлуулсан хуулбар
5. Иргэний үнэмлэхийн хуулбар
6. Цээж зураг
7. Бүртгэлийн хураамж төлсөн баримт

Гадаадын иргэнийг элсүүлэхэд

шаардах материал:

1. Гадаад паспорт /хуулбар болон эх хувь/
2. Бакалаврын диплом /эх хувь/
3. Бакалаврын дипломын баталгаат орчуулга
4. Бакалаврын дипломын нотариатаар батлуулсан хуулбар
5. Бакалаврын дипломын лавлагааг тухайн орны БЯ-ны цахим системээс авч файлаар авах /англи хэлээр/
6. Өөрийн улсын иргэний үнэмлэх /хуулбар болон эх хувь/
7. Цээж зураг
8. Бүртгэлийн хураамж төлсөн баримт

 

  • МАНАЙ ХАЯГ:

    Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191

  • ЦАХИМ ХАЯГ:

    research@must.edu.mn

  • ХОЛБОО БАРИХ

    +976-11 318153 +976-11324590 (1030)

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.