эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд “Хамтарсан судалгаа-Бизнес түншлэл 2024” сэдэвт семинар Япон улсад зохион байгуулагдлаа
Админ 2024.11.14

Монгол-Японы “Инженер технологийн дээд боловсрол” (MJEED) төсөл 2014 оноос эхэлснээр өдгөө 10 дахь жилдээ хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд Япон, Монгол 2 орны инженерийн чиглэлээр тэргүүлэх их сургуулиудын багш, судлаачдын хамтарсан судалгааны үр дүнг таниулах,  үр дүнгээр Япон улсын их дээд сургууль болон бизнесийн байгууллагуудад харилцан ашигтай хамтран ажиллах, нийгэм эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан технологи инновацын дэд бүтцийг бий болгох,  оюуны өмчийг эргэлтэд оруулах замаар технологи дамжуулах, үйлдвэрт нэвтрүүлэх, гарааны компани байгуулах зорилго бүхий “Хамтарсан судалгаа-Бизнес түншлэл 2024” сэдэвт семинар 2024 оны 11 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд  хоёр дахь удаагаа Токио хотын “JICA” төвд зохион байгуулагдлаа. Семинарын  үйл ажиллагаанд  нийт Японы 80 гаруй бизнесийн байгууллага, 30 орчим их дээд сургуулийн төлөөлөл, нийт Япон, Монголын 200 гаруй төлөөлөгчид оролцлоо. Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд, Боловсролын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), “ИТДБ” төслийн нэгжээс мэндчилгээ дэвшүүлж, МУИС, ХААИС, ШУТИС-ийн удирдлагууд төслийн үр дүнг дүгнэн танилцууллаа.

ШУТИС-ийн ректор Т.Намнан мэндчилгээндээ төслийн дараагийн томоохон зорилт болох Япон Монголын их сургууль-аж үйлдвэр, бизнесийн байгууллагатай хамтран эдийн засгийн эргэлтэд оруулах, Старт-апыг дэмжих замаар их сургуульд инновац, энтрепренёр соёлыг төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч, бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгааг дурдаад тус үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж буй “JICA”байгууллага, “Asia Seed” зөвлөх байгууллага, болон төслийн нэгжийн хамт олон, 3 их сургуулиудын төлөөлөл, багш, ажилтан нар, хамтын ажиллагааны санал санаачилгад гар бие оролцсон бүх хүмүүст гүн талархал илэрхийллээ. ШУТИС-ийн удирдлага, төслийн хамтарсан судалгааны багийн багш, судлаачид Японы байгууллагуудтай уулзсан уулзалтаар хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа хийх, Старт-ап байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл явуулах, оюутнуудыг ажлын талбар дээр дадлагажуулах,  төгсөгчдийг ажлын байраар хангах,  боломжтой гэсэн ашигтай ажлын саналуудыг хүлээн авсан байна. Тухайлбал, Японы SMC Корпорацтай цахилгааны инженер, IT инженер, механик инженер, дулааны инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дадлагажуулах хамтран ажиллах санал хүлээн авсан ба энэхүү байгууллага нь Автомат удирдлагын төхөөрөмжийн итгэмжлэгдсэн үйлдвэрлэгч ба  АНУ, Европ, БНХАУ гэсэн орнуудад салбартай,  дэлхийн 30 орчим улсад үйлдвэрлэлийн баазтай.  SMC Японы техникийн төв нь техникийн салбар, үйлдвэрлэлийн салбар, борлуулалтын салбартай,  700,000 төрлийн автомат төхөөрөмжийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг дотоодын болон олон улсын хамгийн том зах зээлийг эзэлдэг юм байна.

 Мөн Японы Ибараки мужийн Канекокиккай Компани нь  механик инженерийн чиглэлээр суралцагчдад тэтгэлэг олгох, оюутан дадлагажуулах, төгсөгчдөд ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх тухай санамж бичгийг байгуулан хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой уулзалт семинар болж өндөрлөлөө.

  

  

Тус семинарын үеэр  ШУТИС нь дараах байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Үүнд:

Хамтран ажиллах санамж бичиг

Япон талын байгууллага

Монгол талын байгууллага

Хамтран ажиллах чиглэл

Ибараки мужийн Канекокиккай компани

ШУТИС

  • Тэтгэлэгт хөтөлбөр
  • Оюутан дадлагажуулах хөтөлбөр
  • Төгсөгчийн ажлын байраар хангах хөтөлбөр

Фловэр хилс ХХК

ШУТИС

  • Биомасс чиглэлээр хамтарсан судалгаа хийх

Аеронекст ХХК

ШУТИС

  • Дрон хөгжүүлэлтийн туршилт, далавч, сэнсний аеродинамикийн хамтарсан судалгаа хийх

Ивате их сургуулийн Шинжлэх ухаан, систем инновацын сургууль

ШУТИС-МХТС

  • Эрдэмтэн судлаач, багш солилцоо
  • Цахилгаан, электорник, харилцаа холбооны чиглэлээр хамтарсан судалгаа хийх

Ямагата их сургууль, Инженерийн салбар

ШУТИС-БАС

  • Оюутан солилцоо
  • Хамтарсан судалгаа

 

“Хамтарсан судалгаа-Бизнес түншлэл 2024 сэдэвт семинарт илтгэл хэлэлцүүлэн оролцсон ШУТИС-ийн хамтарсан судалгааны багууд

ШУТИС-ийн тэргүүлэх чиглэл

Хамтарсан судалгааны сэдэв

Судалгааны багийн ахлагч, гишүүд

Япон талын хамтрагч их сургуулиуд

I. Шинэ материал, нөөцийн технологийн инженерчлэл

1

Шинэ материалын дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт

М.Дэлгэрмаа

(Багийн ахлагч)

Нийгата ИС,
НагаокаТИС, Үцүномиа ИС,
Тохоку ИС

2

Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй төсөл

Г.Ариунаа  (Багийн гишүүн)

Тохоку ИС

Нихон ИС

II. Эрчим хүч байгаль орчны инженерчлэл

3

Монголын тэнгэрийн дэд бүтэц: Аэро хөдөлгүүр, байгаль орчины мониторинг, механик болон тээврийн инженерчлэлийн хэрэглээний ШУ, холбооны технологи ба боловсрол

Б.Эрдэнэбат (Багийн ахлагч)

Нагаока ТИС

4

Эрчим хүчний дамжуулалт түгээлтийн инновацийн судалгаа

Б.Сэргэлэн (Багийн ахлагч)

Токио ИС,
Ашикага ТИ,
Кюүшү ТИС,
Кумамото ТИС,
Рюүкү ИС

5

Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлтийн инженерчлэлийн судалгаа

 

Ц.Цоггэрэл       (Багийн ахлагч)

Т.Зоригтт           (Багийн гишүүн)

Тохоку ИС

Хирошима ИС

Китакюүшү ИС

Ямагата ИС

III.Автоматжуулалт, системийн инженерчлэл

 

6

Дэвшилтэд технологид суурилсан үйлдвэрлэл үйлчилгээ ба ахуйн ухаалаг системийн  судалгаа хөгжүүлэлт

Б.Отгонбаяр

(Багийн ахлагч)

Токушима ТИС,
Киото ИС

Э.Наранбаатар

(Дэд багийн ахлагч)

Кюүшү ИС

IV. Био инжинеринг

 

7

Хүний тогтвортой хөгжлийг хангах Био-инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт

М.Баяр

(Дэд багийн ахлагч)

Хоккайдо ИС

Шиншү ИС

Цукуба ИС

Киото ТИС

 

Түүнчлэн 11 дүгээр сарын 07-ны өдөр Японы их сургуулиудын консорциумыг тэргүүлж байгаа Нагаокагийн Технологийн Их Сургуульд их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжиж, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад их сургуулиудын оруулах үүрэг, хариуцлагыг тодорхойлон хөгжүүлэхэд чиглэгдсэн “International Conference on "Science of Technology Innovation" STI-GIGAKU олон улсын хуралд ШУТИС-ийг төлөөлж ЭШТ эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар оролцож, үндсэн илтгэл тавив.

Энэхүү төслийн семинарын арга хэмжээнд амжилттай илтгэл тавьж оролцсон нийт профессор, багш, судлаачдадаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

“ИТДБ” төслийн Сургуулийн ажлын хэсэг

  ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ  

  • МАНАЙ ХАЯГ:

    Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191

  • ЦАХИМ ХАЯГ:

    research@must.edu.mn

  • ХОЛБОО БАРИХ

    +976-11 318153 +976-11324590 (1030)

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.