ШУТИС нь жил бүрийн Монгол улсын шинжлэх ухааны ажилтны өдрийн хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд багш, судлаачдынхаа шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийг шалгаруулж олон нийтэд танилцуулдаг “2IP” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “2IP-2024” арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулав.
“2IP-2024” арга хэмжээ нь багш, судлаачдын олон улсад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, зохион бүтээсэн шилдэг оюуны өмч, технологи гэсэн төрлүүдээр шилдэг бүтээлүүдээ шалгарууллаа.
Шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2024” арга хэмжээнд НҮБ-ийн Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, Эдийн засаг хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга доктор Д.Баттогтох, Боловсролын сайдын зөвлөх, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Гантулга, Шинжлэх ухааны паркийн захиргааны захирал доктор Б.Амарсанаа, Шинжлэх ухааны академийн Инновацын төвийн захирал Д.Батхуяг, Оюуны өмчийн газрын патентын ахлах шинжээч, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ТИСК хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл гэх зэрэг салбарын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж багш, судлаачдад баяр хүргэлээ.
Арга хэмжээнд ШУТИС-ийн Ректор Т.Намнан, Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар болон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн удирдлагууд, шилдэг бүтээл туурвисан багш, судлаачид оролцлоо.
“2IP-2024” арга хэмжээ нь шилдэг бүтээлийн зохиогч, зохион бүтээгчдэд “Research Excellence” медалион гардуулах, ШУТИС-иас хөгжүүлж буй олон улсын сэтгүүлүүдэд грант гардуулах, эрдмийн зэрэг, цол олгох, шинжлэх ухаан технологийн салбартаа үр бүтээлтэй ажиллаж буй багш, судлаачдад засгийн газрын шагнал олгох, 2024 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулах бүтээлийн үзэсгэлэнг бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн инновацын үзэсгэлэнг зэрэг үйл ажиллагаануудын хүрээнд зохион байгуулагдлаа.
Шилдэг бүтээлээр шалгарч “Research Excellence” медалион хүртсэн багш, судлаачид:
ШИЛДЭГ СУДЛААЧДЫН БҮТЭЭЛТЭЙ ТАНИЛЦАХ
2024 оны Судалгаа, инновацын шилдэг сургуулиар "Үйлдвэрлэлийн технологийн сургууль" шалгарлаа.
Мөн “2IP-2024” арга хэмжээнд өөрийн бүтээлээрээ оролцсон зохион бүтээгчид болон олон улсад өгүүлэл хэвлүүлсэн нийт багш, судлаачдад ШУТИС-ийн Ректорын батламж, мөнгөн урамшуулал олголоо. Арга хэмжээний үеэр ШУТИС-иас хөгжүүлж буй олон улсын сэтгүүлүүд болох “Mongolian Geoscientist”, “Journal of Applied Sciences and Engineering A (JASE-A)”, “ICT FOCUS”, “Journal of Energy Transition – JET” зэрэг сэтгүүлийн редакцын багт сэтгүүл хөгжүүлэх грант гардууллаа.
Арга хэмжээний үеэр Монгол улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан шинжлэх ухаан, технологийн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй багш, судлаачдад “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдсаныг гардуулав.
Шинжлэх ухааны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр:
Мөн докторын зэргийн сургалтаа амжилттай дүүргэж, хамгаалсан Б.Дашдаваа, А.Туулсайхан, С.Галбадрах, Cui Ying, Cui Minje, Lian Xi нарын доктор оюутнуудад докторын зэргийн үнэмлэх гардуулав.