Монгол Улсын гавьяат багш, Доктор (Ph.D), дэд профессор, зөвлөх архитектор Хөндий овогт Чимидийн ДАГШИГДОРЖ
Монгол орны рашаан сувилалын газрын архитектур төлөвлөлтөд хийсэн судалгаа, архитектурын бүтээл туурвил
Багшийн эрдмийн зэрэг хамгаалсан "Монгол орны рашаан сувиллын газрын архитектур төлөвлөлтөд хийсэн судалгаа" сэдэвт бүтээлийг оруулсан болно. Энэ бүтээлд байгалийн анагаах хүчин зүйлс , тэдгээрийн ашиглалт, манай орны рашаан цэг, сувилал, гадаад орны амралт сувиллын архитектур, амралт рашаан сувиллын ерөнхий төлөвлөгөө боловсруулах талаар хийсэн судалгаа боловсруулалт, үнэлэлт дүгнэлт, асуудлыг шийдвэрлэх арга замыг оруулсан. Үүний үндсэн дээр рашаан сувиллын барилга байгууламжийн байршил, хүчин чадлыг тодорхойлж, үйл ажиллагаа зориулалтад тохирсон өрөө тасалгаануудыг эрэмбэлэн оновчилж архитектурын төлөвлөлт боловсруулах үндэслэлүүдийг гаргасан төдийгүй төлөвлөж зохиосон орон сууц, олон нийтийн барилга хотхон, хөшөө дурсгалын цогцолборуудын зураг төслийг тайлбарын хамт оруулжээ.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191
research@must.edu.mn
+976-11 318153 +976-11324590 (1030)
© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.