Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Монгол улсын зөвлөх инженер Б.Бат-Эрдэнэ
Монгол улсын цахилгаан эрчим хүчний хөгжлийн асуудалд
Тухайн бүтээлд цахилгаан эрчим хүчний салбарын хөгжлийн асуудлаар хийсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг гурван бүлэгт хувааж оруулсан байна. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний салбарын өнөөгийн технологийн төлөв байдал, түүний ажиллагааны чанарыг дээш татахад чиглэгдсэн зарим техникийн арга хэмжээ, цаашдын хөгжлийн стратегийн эгзэгтэй асуудлуудыг дэлхийн улс орнуудын туршлагад тулгуурлахын зэрэгцээгээр дээр дурдсан өөрийн өвөрмөц онцлогтой уялдсан байдлаар шийдвэрлэхэд чиглэгдсэн арга зүйг боловсруулж, түүний дагуу өргөн цар хүрээтэй олон талыг хөндсөн цогц судалгааны үр дүнг тусгаснаас гадна Монгол Улсын эрчим хүчний салбар, цахилгаан эрчим хүчний системийн хөгжлийн нийтлэг асуудал, аюулгүй байдал ухаалаг эрчим хүчний талаар дурдсан байна.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191
research@must.edu.mn
+976-11 318153 +976-11324590 (1030)
© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.