эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

“УУРХАЙН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-Т ШАЛГАРСАН ТӨСЛҮҮДЭД СЕРТИФИКАТ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Админ 2022.03.03

2022 оны 2 дугаар сарын 22-ний өдөр ШУТИС-ийн захирал, проф. Т.Намнан УУРХАЙН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ (СТХ) шалгарсан төслүүдэд сертификат гардуулан өгөв. Тус хөтөлбөр нь ШУТИС, “Оюу толгой ХХК”, “Рио Тинто Монгол ХХК”-ийн хамтран хэрэгжүүлж буй “Геотехник, уул уурхайн мэргэжилтний ур чадварыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа ба уурхайн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд их сургууль, аж үйлдвэрийн хамтарсан судалгааг хөгжүүлэх зорилготой юм. Тус судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт доорх нэр бүхий 4 төсөл шалгарсан. 

  1. Далд уурхайн хагаралын нэвчүүлэлтийн структур - ГУУС
  2. Агуйлан олборлолт гадаргуутай огтлолцох үед гадаргуугийн суултанд нөлөөлөх нөлөөллийг цахилгаан эсэргүүцлийн томограф төхөөрөмж ашиглан тодорхойлох аргачлал - ХШУС
  3. Гүний уурхайд GPS-гүй орчинд инерцийн мэдрүүрт тулгуурласан хүний байршил тодорхойлох системийн судалгаа - МХТС
  4. Баяжуулах үйлдвэрийн металл хийцүүдийн бат бэх, найдварт ажиллагааг үнэлэх арга зүйг боловсронгуй болгох – НБТ

 

                                                                                                  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР

  • МАНАЙ ХАЯГ:

    Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191

  • ЦАХИМ ХАЯГ:

    research@must.edu.mn

  • ХОЛБОО БАРИХ

    +976-11 318153 +976-11324590 (1030)

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.