Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Р.НАРАНЦЭЦЭГ
Бизнес, мэдээллийн технологийн нэр томьёоны судалгаа
Монгол Улсад нийгэм эдийн засгийн нээлттэй бодлого баримталж, дэлхийн улс гүрнүүдтэй бие даасан гадаад бодлого, олон талт хамтын ажиллагаа хөгжин дэлгэрч буй өнөө үед англи орос хэлнээс орж ирсэн тухайлбал, бизнес, менежмент, мэдээллийн технологийн салбарын нэр томьёог оноон тогтоох, журамлан жигдлэх, хэл шинжлэлийн онол практикт оновчтой хэрэглэхэд тус судалгааны ажил зохин үр дүнгээ өгч байна. Тус бүтээлийн Нэгдүгээр бүлэгт Бизнесийн албан бичиг баримтыг төрөлжүүлэн гэрээ хэлэлцээр, албан захидал, акт, компаний дүрэм, журамд хэрэглэгдэж буй нэг томьёог бүтэц, утга зүй, өгүүлбэрийн түвшинд системтэйгээр судлан оновчтой хэрэглээг тогтоох судалгааг хийжээ. Хоёрдугаар бүлэгт мэдээллийн технологийн салбарын нэр томьёоны тодорхойлолт бүхий сэдвийн жишээн дээр тухайн салбарын нэр томьёог үгийн сан болон текст - бичвэрийн түвшинд задлан шинжилсэн судалгааныхаа үр дүнг оруулсан байна.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191
research@must.edu.mn
+976-11 318153 +976-11324590 (1030)
© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.