Монгол улсын "Шинжлэх ухааны ажилтны өдөр" тэмдэглэлт өдрийн хүрээнд жил бүр уламжлал болгон өнгөрөгч хичээлийн жилд багш, судлаачдынхаа хийж хэрэгжүүлсэн судалгаа, инновацын шилдэг бүтээлийг дүгнэн, ололт амжилтаа тэмдэглэж, урамшуулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой "2IP" арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа.
"2IP-2025" (Тү Ай Пи) арга хэмжээний нээлтийн үеэр Ректор Т.Намнан "Олон улсын эрдэм шинжилгээний мэдээллийн сан Web of Science, Elsevier Scopus-д бүртгэлтэй сэтгүүлүүдэд их сургуулийн нэр дээр хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл 25 хувиар, их сургуулийн эзэмшилтэй оюуны өмч 18 хувиар өссөн" талаар танилцууллаа.
"2IP-2025" арга хэмжээ нь их сургуулийн нэр дээр хэвлэгдсэн өгүүлэл тус бүр (127 өгүүлэл)-ийг 1 сая төгрөг, шинэ санаа-зохион бүтээлт, оюуны өмч тус бүрийг 500 мянган төгрөгөөр урамшуулахаас гадна онцлох бүтээлүүдийг шалгаруулж уламжлал ёсоор "Research Excellence" медалионоо гардууллаа.
"2IP-2025" арга хэмжээний "Research Excellence" медалионы эздээр:

"Хамгийн олон бүтээл хэвлүүлсэн нэгдүгээр зохиогч"-оор ШУТИС - Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль-ийн ахлах багш, доктор У.Эрдэнэболд шалгарч "Research Excellence" медалион хүртлээ.
Холбоо барих зохиогчоор хамгийн олон бүтээл хэвлүүлсэн судлаачаар ШУТИС-Механик инженер, тээврийн сургууль-ийн профессор, доктор Х.Батбаяр

Хамтран зохиогчоор хамгийн олон бүтээл хэвлүүлсэн ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль-ийн захирал доктор, дэд профессор Б.Тунгалагтамир
Хамгийн их эшлэгдсэн бүтээлийн нэгдүгээр зохиогчоор ШУТИС-Менежментийн сургууль-ийн багш Т.Тамир

Хамгийн их эшлэгдсэн бүтээлийн холбоо барих зохиогчоор ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль-ийн Химийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ю.Ганчимэг
Хамгийн их эшлэгдсэн бүтээлийн холбоо хамтран зохиогчоор ШУТИС Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Э.Энхцэцэг

Шилдэг патентын зохиогчоор "Читосан суурьтай үрэл хэлбэрийн шингээгч материал гарган авах арга" патентыг зохион бүтээсэн ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль-ийн Химийн инженерчлэлийн тэнхимийн багш нар болох тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ю.Ганчимэг, ахлах багш доктор Б.Өлзийдэлгэр, доктор Ш.Насанжаргал, багш доктор М.Энхтуяа, доктор А.Мөнхпүрэв нар
"Радио долгион ялгаруулагч ба антены төхөөрөмж" олон улсын патентыг зохион бүтээсэн ШУТИС - Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль-ийн Холбооны инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Б.Пүрэвцэрэн нар шалгарч "Research Excellence" медалион хүртлээ.

Шилдэг зохион бүтээгчээр "Архи, спиртийн тоолуурыг автоматжуулах эмбэддэд төхөөрөмж" зохион бүтээсэн ШУТИС - Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль-ийн Электроникийн тэнхимийн профессор доктор, дэд профессор А.Одгэрэл, тэнхимийн эрхлэгч Б.Дорж
"Тэг эрчим хүчний сууц" концепц бүхий шийдэл боловсруулсан ШУТИС Барилга Архитектурын Сургууль-ийн хүрээлэн буй орчны тэнхимийн ахлах багш, Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр нар шалгарлаа.

Мөн энэ удаагийн "2IP-2025" арга хэмжээний Академичийн нэрэмжилт шилдэг зохион бүтээлтээр "WPC-мод хуванцрын холимог хавтангийн технологи" нутагшуулах бүтээлийн зохиогч ШУТИС - Ой модны сургалт, судалгааны хүрээлэн-гийн салбарын эрхлэгч доктор Э.Тогтохбаяр
Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн нэрэмжит "Шилдэг залуу судлаач"-аар ШУТИС Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургууль-ийн залуу багш Х.Бөртжин нар шалгарч "Research Excellence" медалион хүртлээ.

"2IP" арга хэмжээний үеэр судалгаа, инновацын үйл ажиллагаагаараа тэргүүлсэн нэгжийг шалгаруулдаг бөгөөд энэ удаагийн "Судалгаа, инновацын тэргүүний нэгж"-ээр К.Хавалболот захиралтай ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль шалгарлаа. Баяр хүргэе !
Нийт багш, судлаачиддаа цаашдын судалгаа, инновацын үйл ажиллагааны өндөр амжилт хүсье !
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191
research@must.edu.mn
+976-11 318153 +976-11324590 (1030)
© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.