эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

"MUST Start-Up 2026" оюутны гарааны бизнесийн уралдааны бүртгэл эхэллээ
Админ 2026.03.05

Оюутан залуусын старт-ап санаачлагыг дэмжих зорилготой "MUST Start-Up" арга хэмжээ 6 дахь жилийнхээ бүртгэлээ эхлүүллээ.

Тус тэмцээн нь оюутан залуусын судалгаа, хөгжүүлэлт, шинэ санаа-зохион бүтээлтийн ажлуудаас зах зээлд нэвтрүүлэх боломжтой санаачлагыг шалгаруулж, цаашид гарааны бизнес болгон хөгжүүлэх зорилготойгоор хаврын улиралд зохион байгууллагддаг.

Зохион байгуулалт:

“MUST STUDENT START-UP 2026” уралдаан нь гарааны бизнесийн олон улсын аргачлал (Registration - First screen - Mentor day -Demo day)-ын дагуу явагдана.

Зохион байгуулалтын үе шат

Огноо

Үйл ажиллагаа

Багуудын бүртгэл:

2026/02/09
2026/03/22

Бүртгэлийн холбоос: https://forms.office.com/r/xw8vkq0ptN

Старт-Ап санаагаа бүрэн тусгасан видео бичлэгийг (2 минутаас хэтрэхгүй) itto@must.edu.mn хаягаар багийн нэр оруулаад бүртгэл хаагдахаас өмнө илгээнэ.

Эхний шатны шалгаруулалт:

2026/03/27

Танилцуулга (Pitch)-ыг үнэлгээний комисс дүгнэж II шатад оролцох багуудыг шалгаруулна.

Энтрепренершип хөтөлбөр

(Mentor day):

2026/04/01
2026/04/27

Шалгарсан багуудад чиглүүлэх сургалтууд орно.

Сүүлийн шатны шалгаруулалт (Demo day):

2026/04/30

Үнэлгээний комисс болон олон нийтийн үнэлгээний дунджаар шалгаруулна.

Оролцогчдод тавигдах шаардлага:                                                             

  • ШУТИС-ийн бакалавр оюутан байх
  • 3-5 хүнтэй баг бүрдүүлсэн байх
  • Удирдагч багштай байх

Дэвшүүлж буй санаа (Idea), шийдэлд тавигдах ерөнхий шаардлага:

  • Тодорхой асуудлыг (problem) шийдвэрлэхүйц бодит шийдэл байх
  • Ижил төстэй шийдлээс ялгарах давуу тал, инновац шингэсэн байх
  • Шинжлэх ухаан, технологи, бизнесийн шийдэл агуулсан байх
  • Зах зээлд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжтой байх
  • Бусдын оюуны өмчийг зөрчөөгүй буюу хуулбарлаагүй байх

Шалгаруулалт:

“MUST START–UP 2026” гарааны бизнесийн уралдаан нь 2 үе шаттай (First screen, Demo day) зохион байгуулагдах бөгөөд үе шат тус бүр үнэлгээний шалгуур үзүүлэлт, дүгнэх аргачлалтай байна.

I шатны шалгаруулалт (First screen):

Эхний шатны шалгаруулалтыг ШУТИС-ийн ректорын тушаалаар батлагдсан уралдаан зохион байгуулах ажлын хэсэг доорх шалгуураар уралдаанд оролцогч багуудаас ирүүлсэн бүртгэлийн мэдээлэл, видео бичлэгт үндэслэн зохион байгуулна.

I шатны шалгуур үзүүлэлт

Харгалзах оноо

Тайлбар

1

Дэвшүүлсэн санаа, шийдлийн шинэлэг байдал

10

Санаа (Idea) нь шинэлэг бөгөөд тодорхой асуудлыг инновацын шийдлээр шийдсэн байх

2

Дэвшүүлсэн санаа, шийдлийн технологийн шийдэл

10

Санаа, шийдэл нь технологи агуулсан бөгөөд түүнийгээ хэрхэн шийдсэн талаарх мэдээлэл

3

Хэрэглээнд нэвтрүүлэх ач холбогдол (Зах зээлийн багтаамж)

10

Зах зээлээ урьдчилан тодорхойлж ирүүлсэн мэдээлэл

 

Нийт авбал зохих оноо

30

Багуудыг оноогоор жагсааж боломжит багуудыг II шатанд шалгаруулна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

II шатны шалгаруулалт (Demo day):

Сүүлийн шатны шалгаруулалтыг инновац, старт-ап бизнес, технологийн чиглэлийн туршлагатай төлөөллөөс бүрдсэн комиссын бүрэлдэхүүн багуудын танилцуулга (Pitch)-д үндэслэн доорх шалгуурын хүрээнд дүгнэнэ.

*Олон нийтийн үнэлгээг тооцох аргачлал: Цахим сүлжээ(facebook)-нд байрлуулсан багуудын видео танилцуулгад олон нийтээс өгсөн үнэлгээ (like, organic view)-нд үндэслэнэ.

II шатны шалгуур үзүүлэлт

Харгалзах оноо

Тайлбар

1

Дэвшүүлсэн санаа, шийдлийн шинэлэг байдал

10

Санаа (Idea) нь шинэлэг бөгөөд бодиттой асуудлыг шийдвэрлэхүйц шийдэл эсэх

2

Дэвшүүлсэн санаа, шийдлийн технологийн шийдэл

15

Шинжлэх ухаан, технологийн ямар нэгэн шийдэл агуулсан түүнийг шийдсэн талаарх мэдээлэл

3

Бизнес загвар (model) боловсруулсан байдал

10

Санаа, шийдлийг зах зээлд нэвтрүүлэх бизнес загвар боловсруулсан байдал

(Үр ашгийн тооцоо бодиттой эсэх)

4

Танилцуулга (Pitch) ойлгомжтой байдал

5

Танилцуулга бүрэн ойлгомжтой бөгөөд хугацааг баримталж байгаа байдал

5

Олон нийтийн үнэлгээ*

10

Видео танилцуулгыг ШУТИС-ийн цахим хуудсаар дамжуулан түгээж харгалзах үзэлтэнд үндэслэж оноо тооцно.

 

Нийт авбал зохих оноо

50

Багуудыг оноогоор жагсааж эхний 3 багт урамшуулал олгоно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шагнал, урамшуулал:

  • Уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан багуудыг “Энтрепренершип” хөтөлбөрт хамруулж гэрчилгээ олгоно.
  • Сүүлийн шат (Demo day)-нд шалгарсан багуудад санаагаа хөгжүүлэх зорилгоор дараах байдлаар шагнал олгоно.
    • I байр – 4.000.000 төгрөг
    • II байр – 3. 0000.000 төгрөг
    • III байр – 2.000.000 төгрөг
    • Тусгай байр 500.000 төгрөг (2 баг)

Бүртгэл 2026 оны 3 сарын 22-ны өдөр хаагдана.

Бүртгэлтэй холбоотой тодруулга авах бол itto@must.edu.mn и-мэйл хаягаар хандана уу.

Зохион байгуулагч: Инновац, бизнес түншлэлийн алба

  • МАНАЙ ХАЯГ:

    Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191

  • ЦАХИМ ХАЯГ:

    research@must.edu.mn

  • ХОЛБОО БАРИХ

    +976-11 318153 +976-11324590 (1030)

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.