“Инженер тенологийн дээд боловсрол төсөл” (M-JEED)-өөс их сургуулийн инновацын экосистемийг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Их сургууль – Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны чадавхийг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд зэргийн бус хөтөлбөрт ШУТИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, инновацын хүний нөөцийн бүрэлдэхүүн Япон улсын Кюүшү их сургууль дээр 2026 оны 4 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд “Инновац, энтрепренершип” чадавхжуулах сургалтад хамрагдлаа.

Арга хэмжээний хүрээнд:




Мөн түүнчлэн Япон улсын төр, захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй старт-ап инновацын экосистемийн орчин, дэд бүтэцтэй (FGN, Cambridge Innovation Center CIC) танилцан Кюүшү их сургуулийн “Энтрепренершип төв” (QREC) болон “Нээлттэй инновацын платформ” (OIP) зэрэг нэгжүүдтэй цаашид хамтран ажиллах санал солилцов.

Тухайлбал Япон улсын технологийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэг болох “Ramen Tech” pitch event арга хэмжээнд ШУТИС-ийн старт-ап санаачлагуудыг оролцуулах болон “Parks” хөтөлбөр (инновац, старт-апыг дэмжих санаачлага)-т оролцогч Азийн бүсийн орнуудтай холбогдон ажиллах зэргээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сургалт арга хэмжээний үеэр Япон улсын Кюүшүгийн технологийн институт KyuTech болон Фукуока их сургуулиудад ажиллаж сургалт, судалгааны хамтын ажиллагааны талаар холбогдох профессоруудтай уулзалт зохион байгуулав.



“Их сургууль – Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны чадавхийг бэхжүүлэх нь” төсөл нь их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллаж буй хүний нөөцийг энтрепренершип сургалтын арга зүй, оюуны өмчийн менежмент, технологи дамжуулалт, гарааны бизнесийн хөгжүүлэлт, инновацын хөрөнгө оруулалт татах арга хэрэгсэл зэрэг чиглэлүүдээр чадавхижуулж улмаар их сургууль – аж үйлдвэрийн хамтын ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад чиглэж байгаа юм.

Дашрамд хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх замаар их сургуулийн инновац, энтрепренершип үйл ажиллагааг чадавхижуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа MJEED төслийн нэгжид талархал илэрхийлье !

ШУТИС-ИЙН ИННОВАЦ, БИЗНЕС ТҮНШЛЭЛИЙН АЛБА
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191
research@must.edu.mn
+976-11 318153 +976-11324590 (1030)
© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.