эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ШУТИС-д судалгааны шинэ лаборатори байгуулагдлаа
Админ 2022.03.16

“ИТДБ” төслийн хүрээнд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, судалгаа инновацын төв байр (8-502) -нд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Байгалийн нөөц судлалын лаборатори” нээлтээ хийлээ.

“ИТДБ” төслийн судалгааны орчин сайжруулах зорилгын хүрээнд ШУТИС-ийн ГУУС-ийн “Байгалийн нөөц судлалын лаборатори”-д нийт 285,692.00 ам долларын үнэ бүхий 4 нэр төрлийн 4 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэгдэн ашиглалтад ороход бэлэн болоод байна.

 Уг лабораторид Монгол орны аливаа ашигт малтмалын ордын хүдрийн бодисын найрлагын судалгааг хийх бүрэн боломжтой бөгөөд үүний үр дүнд орд газрыг ашиглах, хүдрийг баяжуулах явцад гарах аливаа эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ.  

Цаашид тус лабораторид аж үйлдвэрийн 4-р хувьсгал, ногоон ирээдүйг хөгжүүлэхэд нэн шаардлагатай байгаа өндөр технологийн түүхий эдийн (критикал металл) судалгааг хийх зорилготой юм

“Байгалийн нөөц судлалын лаборатори”-н судалгааны тоног төхөөрөмжүүдийн танилцуулга

  

Лабораторийн нээлтэд ИТДБ төслийн зохицуулагч Д.Намсрай, ШУТИС-ийн ЭШИГ-ын дарга Т.Энхцацрал, ШУТИС-ийн ГУУС-ийн захирал К.Хавалболот, ЯЭСЯ, Жайка ОУХАБ-ын төлөөллүүд оролцлоо.

 

                                                          ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР

                                                                                          ---о0о---

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.