эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

ШУТИС-ИЙН БАГШ, СУДЛААЧДЫН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2021” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
Админ 2021.10.18

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-2021”  ПРОФЕССОР, БАГШ, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

  1. Зорилго: ШУТИС-ийн профессор, багш, судлаачдын гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, харилцан туршлага солилцох, хэлэлцэгдсэн бүтээлийг олон улсад хэвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх. 
  2. Хамрах хүрээ: ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, харьяа болон бүрэлдэхүүний хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн профессор, багш, залуу судлаач, эрдэм шинжилгээний ажилтан.
  3. Эрдэм шинжилгээний хурлын чиглэл: 
  • Техник-технологи
  • Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан
  • Нийгэм, хүмүүнлэгийн ухаан 
  1. Нийтлэг шаардлага:
  • 2020 онд гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүн байх;
  • Урьд нь хэвлэн нийтлэгдээгүй бүтээл байх;
  • Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх;
  • Бүтээлд гадаад, дотоодын эх сурвалж /12-оос доошгүй эшлэл хэрэглэх/-ийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурдсан байх;
  • I шатанд хэлэлцүүлж шалгарсан бүтээл байх /захирлын албан бичгээр баталгаажуулах/;
  • ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримтална.
  1. Хугацаа, үе шат:

I шат: Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгүүд  2021 оны 4 дүгээр сарын 01-09-ний өдрүүдэд профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. 

II шат: Профессор, багш, судлаачдын “Эрдмийн чуулган - 2021” эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 2021 оны 4 дүгээр сарын  26-ны өдөр цахимаар зохион байгуулагдсан.

  1. Шилдэг судлаач, багш нарын бүтээлийг хэвлүүлэхэд дараах байдлаар дэмжлэг үзүүлсэн.
  • Техник-технологи:

I байр – Батламж, 1 сая төг

II байр – Батламж, 700 мян.төг

III байр – Батламж, 500 мян.төг

  • Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан:

I байр - Батламж, 1 сая.төг

II байр – Батламж, 700 мян.төг

III байр – Батламж, 500 мян.төг

  • Нийгэм, хүмүүнлэгийн ухаан:

I байр – Батламж, 1 сая.төг

II байр – Батламж, 700 мян.төг

  1. Бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх:

Хуралд хэлэлцүүлсэн илтгэлийн эмхэтгэлийг Эрдэм шинжилгээ, инновацийн газраас эрхлэн гаргаж, олны хүртээл болгох, таниулах ажлыг зохион байгуулсан.

 

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.