Овог нэр: Болд Тунгалагтамир
Албан тушаал: ХШУС, Дэд захирал
Судалгааны чиглэл:
Бүтээлийн нэр: Enhanced activity and stability of Ni/La2O2CO3 catalyst for CO2 methanation by metal-carbonate interaction
Хэвлэгдсэн сэтгүүл: Applied Catalysis B: Environmental, Volume 277, 15 November 2020, 119271
DOI дугаар: https://doi.org/10.1016/j.apcatb.2020.119271
Үзүүлэлт: IF - 19.503, Cite Score - 30.2
Судалгааны бүтээлийн товч танилцуулга
Enhanced activity and stability of Ni/La2O2CO3 catalyst for CO2 methanation by metal-carbonate interaction
СО2 метанжуулалтын урвалд металл болон зөөгчийн хоорондын харилцан үйлчлэл чухал байдаг. Энэхүү судалгааны ажилд лантан зөөгчтэй Ni суурьтай катализаторын шинж чанарыг нэмэгдүүлэхийн тулд гадаргуугийн карбонатын нэгдлийг ашиглан сайжруулах аргыг сонгон туршилтыг хийж гүйцэтгэсэн. Карбонатаар сайжруулсан Ni/La2O2CO3 катализатор нь СО2-н метанжуулах урвалд катализаторын идэвх, тогтворжилт илүү сайн байсан. Ni/La2O2CO3-н харилцах гадаргуугийн бүтэц нь дулааны задрал болон ангижрах урвалд тогтвортой байсан бөгөөд энэ нь метал-карбонатын харилцан үйлчлэлийн сайн буюу дунд зэргийн хүчтэй гадаргуугийн суурилаг шинж чанар нь СО2-н хемосорбцийн багтаамжийг дээшлүүлж байсан. Карбонатаар сайжруулсан гадаргуу нь урвалын завсрын бүтээгдэхүүнээр монодентат болон бидентат формиатын нэгдлүүдийн үүсэлтийг нэмэгдүүлж, катализаторын шинж чанарыг сайжруулсан үр дүн гарсан.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191
research@must.edu.mn
+976-11 318153 +976-11324590 (1030)
© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.