Овог нэр: Лхагваа Тэлмэнбаяр
Албан тушаал: МехТС, Хөтөлбөр хариуцсан дэд профессор
Эрдмийн зэрэг, цол: Доктор /Ph.D/
Судалгааны чиглэл: Металл хайлш болон металл биш материал
Бүтээлийн нэр: Corrosion resistance of the anodization/glycidoxypropyltrimethoxysilane composite coating on 6061 aluminum alloy
Хэвлэгдсэн сэтгүүл: Environment al Pollution 267 (2020): 115498.
DOI дугаар: https://doi.org/10.1016/j.envpol.2020.115498
Үзүүлэлт: IF- 8.07, Cite Score -10.8
Судалгааны бүтээлийн товч танилцуулга
Хаягдал уснаас катионы будаг ялгах идэвхитэй шингээгч Fe2O3-PPy нанокомпозитын синтез
Үйлдвэрүүдээс ялгарч буй будагтай бохир ус нь байгаль орчин, хүн болон усны ургамал амьтадыг хордуулж байна. Сүүлийн жилүүдэд катион болон анионы будгуудыг сүлжмэлийн үйлдвэрүүд, керамикийн үйлдвэрлэл, хэвлэл, эмийн бүтээгдэхүүн, савхи үйлдвэрлэл, гоо сайхан зэрэгт өргөн хэрэглэж байна. Дэлхий дахинд хэрэглэгдэж буй будагны хэрэглээ жилд 10000 тонн-оос илүү байна гэсэн судалгааны дүн гарсан. Тиймээс бохир уснаас будгыг нь ялгаж авах нь тулгамдаж буй асуудал юм. Ялангуяа катионы будаг цэнхэр метилен (MB) нь хүний бие болон усны ургамал амьтанд хортой будаг юм. Хэдийгээр агуулга багатай байсан ч хүний биед олон тооны хор хөнөөл учруулах аюултай. Тиймээс хаягдал уснаас будгыг нь ялгаж авах судалгааны ажлууд ихээр хийгдэж, олон арга, техник технологи боловсруулж байна. Тэдгээр аргуудаас усан дахь будгыг шингээх техник нь сүүлийн жилүүдэд ихээр судлагдаж байна. Учир нь энэ арга нь их хэмжээтэй будгыг шингээдэг, цэвэршүүлэх чадвар өндөртэй болон үнэ хямд зэрэг олон давуу талтай. Усан дахь хортой будгыг шингээх арга нь шингээгч материалуудыг хэрэглэдэг учраас шинэ төрлийн шингээгч материалуудыг хөгжүүлж байна. Энэхүү судалгааны ажлаар өртөг багатай, олдоц ихтэй, байгаль орчинд ээлтэй Fe2O3-PPy нанокомпозит шингээгч материалыг гарган авсан. γ-Fe2O3-ийн нано нунтаг нь маш хүчтэй соронзон, гадаргуун талбай өндөртэй бөгөөд маш өндөр шингээх багтаамжтай материал юм. Судалгааны ажилын үр дүнд гарган авсан нанокомпозит материалийн метилен шингээх багтаамж маш өндөр буюу 464 мг/г байсан. Гарган авсан нанокомпозитын шингээх багтаамж нь одоо хэрэглэгдэж буй шингээгч материалууд болох CNT болон полимерээр өөрчилсөн CNT-ээс өндөр байсан. γ-Fe2O3-PPy нанокомпозитыг практикт метилен будаг шингээгч материалаар ашиглахад тохиромжтой гэдгийг туршилт судалгааны үр дүн харуулсан.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191
research@must.edu.mn
+976-11 318153 +976-11324590 (1030)
© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.