Овог нэр: Доржпүрэв Хатанбаатар
Албан тушаал: БуХС, Хүмүүнлэгийн салбарын ахлах багш
Эрдмийн зэрэг, цол: Доктор /Ph.D/
Судалгааны чиглэл: Археологи
Бүтээлийн нэр: A Dynamic 6,000-Year Genetic History of Eurasia’s Eastern Steppe
Хэвлэгдсэн сэтгүүл: Cell, Vol 183, Issue 4, 2020
DOI дугаар: https://doi.org/10.1016/j.cell.2020.10.015
Үзүүлэлт: IF - 41.582, CiteScore - 63,4
Судалгааны ажлын товч танилцуулга
A Dynamic 6,000-Year Genetic History of Eurasia’s Eastern Steppe
Тус судалгааны ажилд ХБНГУ-ын Макс Планкийн Хүрээлэн, Боннын Их Сургууль, БНСУ-ын Сөүлийн Их сургууль, АНУ-ын Харвард, Мичиган, Колорадогийн Их Сургууль, ОХУ-ын Шинжлэх Ухааны Академи, Алс дорнод, Монгол, Төвд, Будда судлалын хүрээлэн, МУ-ын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, Улаанбаатарын Их Сургууль, Соёлын Өвийн Үндэсний Төв зэрэг олон улсын нэр хүндтэй судалгааны байгууллага, их сургуулийн судлаач, профессорууд оролцсон байна.
Дээрх судалгаагаар Монгол болон Өвөр Байгалийн бүс нутгийн Хүрэл, Хүннүгийн үед холбогдох 214 эртний дээжид генетикийн шинжилгээ хийж, Монголын эртний удамшил зүйн 6000 жилийн түүхийг тодруулахыг зорьсон ба олон шинэ, сонирхолтой дүгнэлт хийсэн байна. Зүүн Евразийн тал нутаг нь Хүннү, Монголчууд зэрэг нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг түүхэн эзэнт гүрнүүд байсан болохыг баримтаар тогтоосон ба МЭӨ 3000 жил буюу хожуу хүрэл зэвсгийн үед Монголын хүн ам биогазарзүйн хувьд гурван өөр бүлэгт хуваагдаж байжээ.
Тус судалгаанд Д.Хатанбаатарын 2008-2016 онуудад удирдан явуулсан “Дорнод Монгол” Археологи-Антропологийн төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг, Дэлгэрхаан уулын “Улаан зуух”-ад малтсан булш оршуулгын дурсгалуудаас илрүүлсэн археологийн дээж, судалгааны ажлууд нь Монголын хөгжингүй хүрэл зэвсгийн үеийн гол төлөөлөл болон оржээ. Түүнчлэн Монголын хүрэл зэвсгийн үеийн археологийн судалгаа, тэр дундаа төв болон дорнод Монголын бүс нутаг дахь дөрвөлжин булш болон Улаан зуух, түрүүлгэ нь харуулсан оршуулгат булшны соёлын харилцаа, залгамж холбоог тодруулахад чухал үр дүнд хүрсэн болно. Нэг үгээр илэрхийлбэл дээрх генетикийн судалгааны дүнд түрүүлгэ нь харуулсан оршуулгат булшны соёлын хүн ам болон дөрвөлжин булшны соёлт хүн ам нь генийн хувьд ижил болохыг тус судалгаагаар тогтоосон билээ.
2019 оны байдлаар тус сэтгүүлийн импакт фактор 38.637 байгаа бөгөөд энэ чиглэлийн 298 сэтгүүлээс эхний байранд эрэмбэлэгдэж байгаа ажээ.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191
research@must.edu.mn
+976-11 318153 +976-11324590 (1030)
© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.