эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

Манай эрдэмтэд цуврал бүтээл

...
Манай эрдэмтэд №50

Уг бүтээлд I. Цахилгаан соронзон орон зай, II. Нийтийн үйлчилгээний орон зай, III. Монгол улсын цахилгааны холбооны үйлчилгээний чанарын үзүүлэлтийг тодорхойлох судалгаа, IV. Мэдээлэл холбооны сүлжээний бүтцийн судалгаа, оновчлол, V.Судалгаа шинжилгээний аргууд, VI.Эрдэм шинжилгээний өгүүлэлэ, нийтлэл, шүүмж, автореферат, VII.Стандарт, хөтөлбөрүүдийн судалгаа гэсэн үндсэн бүлгээс бүрдсэн бөгөөд олон жилийн судалгаа туршилтын ажлын үр дүн, арга аргачлалыг тус тус багтаасан байна.

2022:11:04 03:11
...
Манай эрдэмтэд №42

Бизнесийн байгууллагын үр ашгийн арга зүйн талаар бичигдсэн эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллэгүүд, бизнесийн онолын үндэс, бизнесийн стратеги, түүнчлэн бизнесийн санхүүгийн бүртгэл. мэдээллийн стратегийн талаар судлагдсан бүтээлүүд, хүний нөөцийн менежмент, манлайлал, мотиваци, байгууллагын нийгмийн хамтын ажиллагаа, байгууллагын өөрчлөлтийн талаар бичигдсэн бүтээлүүд, эрсдэлийн менежментийн үндсэн асуудал, байгууллагын эрсдэл, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын стратеги, эрсдэл-менежментийн үзэл баримтлал, байгууллагын санхүүгийн эрсдэлийн төлөвлөлтийн талаарх бүтээлүүд,бизнесийн үйл ажиллагаанд тохиолдож болох эдийн засаг, менежментийн үндсэн ойлголтуудын талаарх практик зөвлөмжүүд тусгагдсан болно. Энэхүү номыг бизнесийн болон боловсролын салбарын удирдах ажилтан. мэргэжилтнүүд, эдийн засаг менежментийн мэргэжлийн багш, судлаач. оюутнуудад зориулав

2022:11:04 02:11
...
Манай эрдэмтэд №38

Эрдэм шинжилгээний товчоон байдлаар бичсэн ба энэ номонд шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээлүүдийн хураангуй нэг сэдэвт бэсрэг бүтээл, эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж нийтлүүлсэн илтгэлүүд, Монгол улсын Эрчмийн салбарын хөгжил, шинэчлэлтийн асуудлаар бичсэн ярилцлага, нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүллүүдийг тоймлон оруулав.

2022:11:04 02:11
...
Манай эрдэмтэд №2

Энэхүү бүтээлд нэгдүгээрт: буддын гүн ухаан, буддын шашин хоёр бол нэг эх сурвалжит бөгөөд дорно дахины ард түмний сэтгэл оюуны үнэт бүтээл болохыг, хоёрдугаарт: буддын гүн ухаан нь өөрөө гүн агууллгатай сэтгэлгээний охь чадавхийн бүтээл, гуравдугаарт: мэргэдийн ялангуяа монголын мэргэдийн турвисан бүтээл, буддын сэтгэхүйн уламжлалыг гүнзийрүүлсэн төдийгүй, монгол гүн ухааны соёлын уламжлалд үнэт хувь нэмэр оруулж чадсаныг эх сурвалжаар хөөн судлаж, нэгтгэн дүгнэсэн байна.

2022:11:04 02:11
...
Манай эрдэмтэд №85

Энэхүү бүтээлдээ туурвисан судалгаа шинжилгээнийн ажлын үр дүн, урьд өмнө нийтлэгдсэн бүтээлүүдээс нэгтгэн оруулсан байна. Тухайлбал: Шинэсэн гадаргуу дээрх лаз будгийн бүрхэвчийн тогтоцын онолын судалгаа явуулж шинэсэн гадаргуугын өнгөлгөөний харьцангуй шинэ технологи боловсруулж модлогийн өнгөлгөөний технологит нэвтрүүлэх бодит зөвлөмжийг дэвшүүлжээ. Түүнчлэн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд, оюутан сурагчдад зориулан бичсэн түүний бичсэн ном, сурах бичг, гарын авлага, модлог түүхий эдийг иж бүрэн ашиглах чиглэлээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний төслүүдийн зарим үр дүнгийн үзүүлэлтүүд, технологийн дэвшил, шинэчлэлээр асуудал дэвшүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, санаа зөвлөмж зэргийг товчлон багтаасан болно.

2022:11:03 11:11
...
Манай эрдэмтэд №71

Уг эрмийн бүтээлийн товчоонд инженерийн болон машин үйлдвэрлэлийн зураг зүйн үндэс, дүрслэлийн болон перспектив судалгааны зарим аргууд, Монголын дүрслэх урлагийн зарим бүтээлүүдийн тайлбар, металл боловсруулж эд зүйлс хийх уламжлалт технологи, багшаа дурссан шавийн хүүрнэл, түүний амьдрал, уран бүтээлийн урын сан, гар бичмэлийг тус тус эмхэтгэн оруулсан байна.

2022:11:03 11:11
...
Манай эрдэмтэд №1

Монгол орны зарим эрдсийн гарал үүсэл, болор, хайлуур жонш, өнгөт эрдэнийн чулуу, ховор металлын ордын геологийн тогтоц, минерлоги, байршлын зүй тогтол, газрын гүн дахь, эрдэс төрүүлэгч уусмалын шинж төрхийг танин мэдэх, термобарогеохимийн судалгааг хөгжүүлэх асуудлыг энэхүү бүтээлдээ багтаасан байна.

2022:09:12 07:09
...
Манай эрдэмтэд №3

Манай оронд зэрлэг байдлаар болон таримал талбайд ургадаг чацарганыг механикжсан аргаар хураах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан судалгаа туршилтын үр дүнг энэхүү бүтээлийн 1.2 бүлэгт багтаасан байна. 3-р бүлэгт Монгол улсад тосолгооны материалыг ашиглаж байгаа байдал, шийдвэрлэх асуудал, 4-р бүлэгт Монгол улсын аж үйлдвэр, түүнийг хөгжүүлэх асуудал зэрэг судалгааны аргуудыг багтаасан байна

2022:09:12 07:09
...
Манай эрдэмтэд №4

Монгол орны эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжлийн стратеги болон газрын хэвлийн ашиглалт, хамгаалалтыг экологитой холбон судласан бөгөөд ялангуяа улсын эдийн засгийн хөгжилд онцгой байр эзэлдэг алт, газрын тос, уран, зэс, нүүрс, зэрэг ашигт малтмалын олборлолт боловсруулалтын технологийн инновацын асуудал зэргийг уг бүтээлд багтаасан байна.

2022:09:12 07:09
...
Манай эрдэмтэд №5

Цахилгаан эрчим хүчний системийн тогтсон горимын тооцооны математик загвар ба аргууд, эрчим хүчний хэмнэлтын системийн горимын оновчлолын аргачлал, алгоритм, цахилгаан эрчи хүчний хэмнэлтийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга зам, хууль эрх зүйн үндэс, цахилгаан системийн статик, динамик тогтворжилтын судалгааны уламжлалт болон орчин үеийн шинжлэлийн аргууд, тодорхой бус олонлогын онол, түүнийг цахилгаан системийн тооцоонд хэрэглэх талаар энэ боть номонд багтаасан байна.

2022:09:12 07:09

ШУТИС-ИЙН ЭШ-НИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛД ХЭВЛҮҮЛЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ШИНЭЧИЛСЭН ЗАГВАР

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.