эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

Манай эрдэмтэд цуврал бүтээл

...
Манай эрдэмтэд №81

1-р бүлэгт; Монголчуудын нүүдлийн соёлын түүхэн уламжлалыг нийгэм, соёл, эдийн засаг, улс төрийн хандлагааролон талаас судлан өгүүлжээ.2-р бүлэгт; Монголын нэгдсэн улс, Их Монгол улсыг байгуулахад Чингис хааны гүйцэтгэсэн үүрэгтүүнчлэн Монголын нэгдсэн улсын нийгэм, эдийн засгийн амьдралыг харуулсан. 3-р бүлэгт; ХХ зууны Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл, социализмийн он жилүүдэд БНМАУ-ын нийгэм, эдийн засаг, соёлын ололт амжилт, алдаа эндэгдлийгархивийн баримтанд тулгуурлан бичсэн.

2023:09:21 10:09
...
Манай эрдэмтэд №80

Тус бүтээлд Уул уурхайн шинжлэх ухааны талаар судалж, бичсэн илтгэл, өгүүллийн нэгтгэсэн туурвил(I хэсэг), ил уурхайн мөчлөг-урсгал технологийн нэг сэдэвт бүтээл (II хэсэг), ил уурхайн олборлолт, хөрс хуулалтанд мөчлөг- урсгал технологий нэвтрүүлэх төслийн үр дүн (III хэсэг),судлаачийн бүтээлийн товчоон (IVхэсэг)-ийг оруулав. Энэ ботид орсон бүтээлүүд нь эрдэм шинжилгээний ажилтан судлаачид, доктор болон магистр оюутнууд, уурхайн инженер техникийн ажилтнууд, мэргэжилнүүдэд зориулагдсан болно.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №79

Нэгдүгээр хэсэгт: Эрдмийн зэрэг горилсон "Монгол орны цаг уурын нөхцөлд барилгын халаалтын эрчим хүчний хувийн дулааны үзүүлэлтийг тогтоох судалгаа"" сэдэвт бүтээл Хоёрдугаар хэсэгт: Барилгын хашлага бүтээцийн дулаан алдагдлыг бууруулах дотор агаарын орчны комфортын нөхцөлийг хангах тооцооны арга, техник, халаалтын эрчим хүчний хувийн дулааны үзүүлэлтийг тогтоосон аргачлал, түүнтэй холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл илтгэлүүд багтсан байна. Гуравдугаар хэсэгт: Эрдмийн бүтээл, ажил амьдралын зам мөрийн зураг, дурсамж багтсан байна.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №78

Монголын түлш, дулааны эрчим хүчний салбарыг цогцоор авч үзэн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, түүний үр ашгийг дээшлүүлэх судалгааны арга зүй, бүс нутгийн түлш хангамжийн схем, дулааны эрчим хүчний системийн иммитацийн математик загвар, дулааны үүсгүүрүүдийн зуухны паркад техник, технологийн шинэчлэлт хийх үндэслэл ба үндсэн чиглэлийг тодорхойлж нэвтрүүлэх замаар салбарын эдийн засаг, экологийн үзүүлэлтийг дээшлүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулан хэрэгжүүлэх зорилгоор хийж байгаа судалгааны ажлын зарим үр дүнг нэгтгэн энэхүү бүтээлийг туурвисан юм.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №76

Нэгдүгээр хэсэгт: Эрдмийн зэрэг горилсон "Монгол орны нөхцөлд овойдог хөрс ба элсэн дэрэн дээр суулгасан нам суулгалттай суурийн харилцан үйлчлэлийн судалгаа" сэдэвт бүтээл Хоёрдугаар хэсэгт: Монгол орны тогтворгүй бүтэцтэй хөөлттэй ул хөрсөн дээр баригдах барилга байгууламжийн геотехникийн судалгааны үр дүнгээр бичигдсэн нэг сэдэвт бүтээлүүд Гуравдугаар хэсэгт: Монгол орны эх газрын эрс тэс уур амьсгалын нөхцөлд асфальт бетон хучилттай замын ашиглалтын хугацааг уртасгах чиглэлээр олон эрдэмтэдтэй хамтарсан судалгааны ажлын үр дүн

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №75

Тус номонд конвекцийн дулаан солилцооны сонгодог бүлгүүдээс гадна орсон нэг шинэ бөгөөд өвөрмөц хэсэг нь өнөөдөр манай (Эрчим хүчний салбарын зуухны техникт ) өргөн нэвтэрч байгаа буцлах ба эргэлдэх буцлах давхаргатай зуухтай холбоотойгоор хоёр фазын өвөрмөц дулаан зөөх бие болох псевдо шингэрсэн давхаргын "гадаад" хэмээгдэх фаз хоорондын дулаан солилцоог авч үзсэн явдал юм.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №73

Багшийн эрдмийн зэрэг хамгаалсан "Монгол орны рашаан сувиллын газрын архитектур төлөвлөлтөд хийсэн судалгаа" сэдэвт бүтээлийг оруулсан болно. Энэ бүтээлд байгалийн анагаах хүчин зүйлс , тэдгээрийн ашиглалт, манай орны рашаан цэг, сувилал, гадаад орны амралт сувиллын архитектур, амралт рашаан сувиллын ерөнхий төлөвлөгөө боловсруулах талаар хийсэн судалгаа боловсруулалт, үнэлэлт дүгнэлт, асуудлыг шийдвэрлэх арга замыг оруулсан.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №72 (28A)

Энэхүү хамтын бүтээл нь 5 бүлгээс бүрдэнэ. 1-р бүлэгт Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Боловсрол судлалын доктор (Ph.D), Монгол улсын гавьяат эдийн засагч, профессор Г. Батхүрэлийн удирдлагаар эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтдийн бүтээл, 2-р бүлэгт Монголд эдийн засаг, бизнесийн удирдлагын ухааныг хөгжүүлэх чиглэлээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан эрдэмтдийн бүтээл, 3-р бүлэгт Эдийн засаг, менежментийн шинжлэх ухааны Монголын удирдлагын чиглэлээр доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалсэн эрдэмтдийн бүтээл, 4-р бүлэгт Монголын боловсрол судлал, дээд боловсролын менежментийг хөгжүүлэх чиглэлээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан эрдэмтдийн бүтээл, 5-р бүлэгт Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг тус тус багтаасан байна.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №71

Уг эрмийн бүтээлийн товчоонд инженерийн болон машин үйлдвэрлэлийн зураг зүйн үндэс, дүрслэлийн болон перспектив судалгааны зарим аргууд, Монголын дүрслэх урлагийн зарим бүтээлүүдийн тайлбар, металл боловсруулж эд зүйлс хийх уламжлалт технологи, багшаа дурссан шавийн хүүрнэл, түүний амьдрал, уран бүтээлийн урын сан, гар бичмэлийг тус тус эмхэтгэн оруулсан байна.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №69

Монгол улсын хөгжлийн стратегид эрдэс баялгийн салбарын үзүүлэх нөлөөллийн талаарх онол практикийн үндэслэлүүд, геологи, ус, газрын тосны хайгуул, олборлолт, ашиглалттай холбогдолтой бүтээлүүд, антарктид судлалд монголчууд бие даан оролцох үйл ажиллагааг үндэслэгчийн хувьд хийсэн бүтээсэн ажлуудтай танилцаж болно.

2023:09:20 05:09

ШУТИС-ИЙН ЭШ-НИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛД ХЭВЛҮҮЛЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ШИНЭЧИЛСЭН ЗАГВАР

  • МАНАЙ ХАЯГ:

    Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191

  • ЦАХИМ ХАЯГ:

    research@must.edu.mn

  • ХОЛБОО БАРИХ

    +976-11 318153 +976-11324590 (1030)

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.