эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

Манай эрдэмтэд цуврал бүтээл

...
Манай эрдэмтэд №90

Монгол улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн  өнөөгийн байдал, одоогийн тулгамдсан асуудлууд, олон улсын хэмжээнд хэрэглэгддэг загварууд зэргийг судалж үзсэний үндсэн дээр манай орны онцлог байдалд  тохирсон эмнэлгийн тоног төхөөрөмжийг сонгон ашиглах, ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийг сайжруулах, оношилгооны чанарыг дээшлүүлэх, анагаахын дүрс боловсруулах системийн сонголтын асуудлыг шийдвэрлэх оролдлого хийв.

2024:02:23 10:02
...
Манай эрдэмтэд №89

Монгол орны нутаг дэвсгэрийн 30 орчим хувьд лёсс маягийн суумтгай хөрс тарсан байдаг бөгөөд энэ төрлийн хөрсөнд барьсан барилга байгууламжийн тодорхой хэсэг буурь хөрсний норолтын нөлөөгөөр хэв гажилтад ордог болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зохиогчийн гүйцэтгэсэн онолын болон лабораторийн ба хээрийн натур туршилтын судалгааны үр дүн, дүгнэлтүүд, санал болгож байгаа тооцооны арга зөвлөмжийг энэхүү нэг сэдэвт бүтээлд тусгасан.

2023:12:07 12:12
...
Манай эрдэмтэд №87

Экологийн баримжаатай эдийн засгийн харилцаанд шинжиж буй өнөө үед хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх нэг үндсэн нөхцөл нь эх нутгийнхаа байгалийн далд нөөцийг илрүүлэн зохистой ашиглах явдал юм. Үүний нэгэн зангилаа асуудал нь хөрс түүний дотоод бүтэц бүрэлдэхүүн, шимт чанарыг бүтэн ашиглахад оршино. Ялангуяа хөрсний шимт чанарыг дээшлүүлэх, хөрснөөс ургамалд шимэгдэн ургамлаас амьтанд дамжих замаар биологийн идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг химийн бичил элементийн судалгааг явуулах нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, мал амьтны халдварт бус өвчнийг илрүүлэн эмчлэх, урьдчилан сэргийлэн нөхцөлийг бүрдүүлнэ.

2023:10:04 10:10
...
Манай эрдэмтэд №85

Энэхүү бүтээлдээ туурвисан судалгаа шинжилгээнийн ажлын үр дүн, урьд өмнө нийтлэгдсэн бүтээлүүдээс нэгтгэн оруулсан байна. Тухайлбал: Шинэсэн гадаргуу дээрх лаз будгийн бүрхэвчийн тогтоцын онолын судалгаа явуулж шинэсэн гадаргуугын өнгөлгөөний харьцангуй шинэ технологи боловсруулж модлогийн өнгөлгөөний технологит нэвтрүүлэх бодит зөвлөмжийг дэвшүүлжээ. Түүнчлэн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд, оюутан сурагчдад зориулан бичсэн түүний бичсэн ном, сурах бичг, гарын авлага, модлог түүхий эдийг иж бүрэн ашиглах чиглэлээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний төслүүдийн зарим үр дүнгийн үзүүлэлтүүд, технологийн дэвшил, шинэчлэлээр асуудал дэвшүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, санаа зөвлөмж зэргийг товчлон багтаасан болно.

2023:10:04 10:10
...
Манай эрдэмтэд №84

"Нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, толь бичиг"-т 2000 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд хамгаалсан "Монгол хэлний үндэсний онцлог үгсийн үгийн сан, утга зүйн судалгаа" сэдэвт хэл бичгийн ухааны докторын (Ph.D) зэрэг горилсон бүтээлээс үгийн сангийн нэгжүүд мэдээллийн сан, соёлын илэрхийлэл болох тухай, монгол хэлний үндэсний онцлого үгсийн утга зүй, орчуулгын зарим асуудлыг хөндсөн хэсгүүдийг дээжлэн авч, уг бүтээлдээ оруулжээ.

2023:10:04 10:10
...
Манай эрдэмтэд №83

Түүвэр бүтээл нь 3 хэсэг, 26 бүлэг, эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалтаас бүрдэж байгаа. Улс орны хөгжлийн зарим асуудал гэсэн I хэсэг 9 бүлэгтэй, Харилцаа холбооны эдийн засаг, менежментийн асуудалд дэд хэсэг 8 бүлэгтэй, Шуудан холбооны хөгжлийн үзэл баримтлал, арга зүй нэртэй гутгаар хэсэг 9 бүлэгтэй юм. Энэхүү бүтээлд 5 төсөл, 1 гэрээт эрдэм шинжилгээний ажлын хураангуй, гадаадад хэвлэгдсэн өгүүлэл 2, дотоодод хэвлэгдсэн өгүүлэл 20, нийт 28 бүтээл түүвэрлэгдэн орсон.

2023:09:21 10:09
...
Манай эрдэмтэд №81

1-р бүлэгт; Монголчуудын нүүдлийн соёлын түүхэн уламжлалыг нийгэм, соёл, эдийн засаг, улс төрийн хандлагааролон талаас судлан өгүүлжээ.2-р бүлэгт; Монголын нэгдсэн улс, Их Монгол улсыг байгуулахад Чингис хааны гүйцэтгэсэн үүрэгтүүнчлэн Монголын нэгдсэн улсын нийгэм, эдийн засгийн амьдралыг харуулсан. 3-р бүлэгт; ХХ зууны Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл, социализмийн он жилүүдэд БНМАУ-ын нийгэм, эдийн засаг, соёлын ололт амжилт, алдаа эндэгдлийгархивийн баримтанд тулгуурлан бичсэн.

2023:09:21 10:09
...
Манай эрдэмтэд №80

Тус бүтээлд Уул уурхайн шинжлэх ухааны талаар судалж, бичсэн илтгэл, өгүүллийн нэгтгэсэн туурвил(I хэсэг), ил уурхайн мөчлөг-урсгал технологийн нэг сэдэвт бүтээл (II хэсэг), ил уурхайн олборлолт, хөрс хуулалтанд мөчлөг- урсгал технологий нэвтрүүлэх төслийн үр дүн (III хэсэг),судлаачийн бүтээлийн товчоон (IVхэсэг)-ийг оруулав. Энэ ботид орсон бүтээлүүд нь эрдэм шинжилгээний ажилтан судлаачид, доктор болон магистр оюутнууд, уурхайн инженер техникийн ажилтнууд, мэргэжилнүүдэд зориулагдсан болно.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №78

Монголын түлш, дулааны эрчим хүчний салбарыг цогцоор авч үзэн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, түүний үр ашгийг дээшлүүлэх судалгааны арга зүй, бүс нутгийн түлш хангамжийн схем, дулааны эрчим хүчний системийн иммитацийн математик загвар, дулааны үүсгүүрүүдийн зуухны паркад техник, технологийн шинэчлэлт хийх үндэслэл ба үндсэн чиглэлийг тодорхойлж нэвтрүүлэх замаар салбарын эдийн засаг, экологийн үзүүлэлтийг дээшлүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулан хэрэгжүүлэх зорилгоор хийж байгаа судалгааны ажлын зарим үр дүнг нэгтгэн энэхүү бүтээлийг туурвисан юм.

2023:09:20 05:09

ШУТИС-ИЙН ЭШ-НИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛД ХЭВЛҮҮЛЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ШИНЭЧИЛСЭН ЗАГВАР

  • МАНАЙ ХАЯГ:

    Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191

  • ЦАХИМ ХАЯГ:

    research@must.edu.mn

  • ХОЛБОО БАРИХ

    +976-11 318153 +976-11324590 (1030)

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.