эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

Манай эрдэмтэд цуврал бүтээл

...
Манай эрдэмтэд №70

Монгол Улсад нийгэм эдийн засгийн нээлттэй бодлого баримталж, дэлхийн улс гүрнүүдтэй бие даасан гадаад бодлого, олон талт хамтын ажиллагаа хөгжин дэлгэрч буй өнөө үед англи орос хэлнээс орж ирсэн тухайлбал, бизнес, менежмент, мэдээллийн технологийн салбарын нэр томьёог оноон тогтоох, журамлан жигдлэх, хэл шинжлэлийн онол практикт оновчтой хэрэглэхэд тус судалгааны ажил зохин үр дүнгээ өгч байна. Тус бүтээлийн Нэгдүгээр бүлэгт Бизнесийн албан бичиг баримтыг төрөлжүүлэн гэрээ хэлэлцээр, албан захидал, акт, компаний дүрэм, журамд хэрэглэгдэж буй нэг томьёог бүтэц, утга зүй, өгүүлбэрийн түвшинд системтэйгээр судлан оновчтой хэрэглээг тогтоох судалгааг хийжээ. Хоёрдугаар бүлэгт мэдээллийн технологийн салбарын нэр томьёоны тодорхойлолт бүхий сэдвийн жишээн дээр тухайн салбарын нэр томьёог үгийн сан болон текст - бичвэрийн түвшинд задлан шинжилсэн судалгааныхаа үр дүнг оруулсан байна.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №69

Монгол улсын хөгжлийн стратегид эрдэс баялгийн салбарын үзүүлэх нөлөөллийн талаарх онол практикийн үндэслэлүүд, геологи, ус, газрын тосны хайгуул, олборлолт, ашиглалттай холбогдолтой бүтээлүүд, антарктид судлалд монголчууд бие даан оролцох үйл ажиллагааг үндэслэгчийн хувьд хийсэн бүтээсэн ажлуудтай танилцаж болно.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №68

Уг бүтээл нь 4 үндсэн 12 дэд бүлгээс бүрдэнэ. 1-р бүлэгт Ой модны аж үйлдвэрийн эдийн засаг-үйлдвэрлэлийн үр ашгийн асуудал, 2-р бүлэгт маркетингийн шинжлэх ухааны онол-практикийн асуудал, 3-р бүлэгт Ойн эдийн засаг ба маркетингийн практик зөвлөмжүүд, 4-р бүлэг Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл, өгүүллэгүүдийг тус тус багтаасан байна.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №67

Уг бүтээл нь 3 хэсэг, 9 үндсэн бүлгээс бүрдэнэ. 1-р хэсэгт бүтээмж, чанарын удирдлага ба эдийн засгийн үр ашиг, бүтээмж, чанар дээшлүүлэх асуудал, 2-р хэсэгт инновацийн удирдлага, инновацийн тогтолцоо бүрдүүлэх арга зам, 3-р хэсэгт улс орон, нийгэм эдийн засгийн салбар, бүс нутгийн хөгжлийн асуудлуууд эмхэтгэсэн байна.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №66

Мэдээлэл, холбооны технологи, дээд боловсролтой холбогдол бүхий түүвэр өгүүлэл, илтгэлүүдийг эмхэтгэж оруулсан ба энэхүү номонд мэдээлэл дамжуулах системийн үр ашгийн үнэлгээний шалгуурууд, мэдээллийг шахах замаар системийн үр ашгийг дээшлүүлэх аргууд, телевизийн дохио, дүрс боловсруулж дамжуулах, гажуудал бууруулах, Монгол улсын холбооны үндсэн сүлжээний оновчлол зэрэг асуудлуудыг тусгасан байна.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №65

Уг бүтээлд зохиогчийн эрдэм шинжилгээ судалгааны ажлаар гадаад, дотоод хэвлүүлсэн өгүүллүүд, удирдаж хамгаалуулсан докторын бүтээл, шавь нартайгаа хийсэн хамтын бүтээлээс сонгож 62 өгүүллийг зургаан бүлэгт багтаан түүвэрлэн эмхэтгэн оруулсан байна.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №64

Монгол улсын харилцаа холбооны салбарын хөгжил, үйлчилгээний чанар, радио долгион тархалтыг сайжруулахад нөлөөлөх үндсэн хүчин зүйл, зохион бүтээх ажил, тоног төхөөрөмж угсралтын шинэ технологи, зураг төсөл-төсөв зохиох судалгаа арга зүйн талаарх эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дээжээс өргөн барьсан байна.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №63

Уг бүтээл нь 6 бүлгээс бүрдэнэ. Үүнд:1-р бүлэгт аж үйлдвэрийн хөгжлийн судалгаа, 2-р бүлэгт шинжлэх ухаан, технологийн хөгжлийн удирдлага, 3-р бүлэгт шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, 4-р бүлэгт үйлдвэрлэлийн эдийн засгийн зарим асуудал, 5-р бүлэгт байгууллагын болон хүний хөгжлийн асуудлууд, 6-р бүлэгт эрдэмтний индэр, мэргэжлийн бахархал зэргийг багтаасан байна.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №62

Их дээд сургуулийн физик, цөмийн физик, цөмийн технологи, инженер физикийн чиглэлээр суралцаж буй оюутан болон багш нарт цөм эгэл бөөмийн физикийн үндсэн ойлголтыг тусгасан.

2023:09:20 05:09
...
Манай эрдэмтэд №61

Энэхүү номонд монгол орны уур амьсгалын өөрчлөлтийг хэдэн зуун жилийн хугацааны урт масштабд авч үзэн тэдгээрийн зүй тогтол, орчин үеийн өөрчлөлттэй харьцуулан судласан байна. Ялангуяа монгол орны уур амьсгалын сүүлийн 100 жилийн өөрчлөлт, түүний эерэг, сөрөг үр дагаварыг товойлгон үзүүлэх, экологийн аюулгүй байдал нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг ил гаргаж, түүнийг даван туулах арга замыг эрэлхийлсэн ба мөн 21 -р зууны монголын уур амьсгалын төлөвийн талаар хийсэн судалгааны үр дүнг багтаасан.

2023:09:20 05:09

ШУТИС-ИЙН ЭШ-НИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛД ХЭВЛҮҮЛЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ШИНЭЧИЛСЭН ЗАГВАР

  • МАНАЙ ХАЯГ:

    Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191

  • ЦАХИМ ХАЯГ:

    research@must.edu.mn

  • ХОЛБОО БАРИХ

    +976-11 318153 +976-11324590 (1030)

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.