ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
Манай эрдэмтэд цуврал бүтээл
Уг эмхэтгэлд Монгол улсын дээд боловсролын тогтолцоо, их дээд сургуулиудын сургалтыг боловсронгуй болгох, эдийн засагчдыг бэлтгэх, давтан бэлтгэх чиглэлээр нийтлүүлсэн илтгэл, өгүүллүүдээс түүвэрлэн оруулжээ. Түүнчлэн хэрэглээний математик, математик загварчлал, прогнозын аргуудыг барилгын салбарын удирдлага төлөвлөлт, зохион байгуулалт, эдийн засгийн тооцоо, шинжилгээ судалгаанд хэрэглэх арга зүй болон зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд барилгын үйлдвэрлэлийн менежмент, маркетинг, логистикийн тухай болон аливаа бизнесийн байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээний аргуудыг энэхүү бүтээлд оруулжээ.
Орон зайн нимгэн ханатай бүтээцийн тооцооны онол, түүний дотор бөмбөр хучилт ба муруй хүрээ элементээс тогтсон орон зай хучилтын тооцооны талаар хийгдсэн онолын судалгаа, мөн барилгын зарим бүтээцийн бат бэх, тооцооны онолын талаар хийсэн судалгааны ажил энэхүү бүтээлд орсон
Уг бүтээлийн эмхэтгэлд барьцалдагч материалын физик-механик, хими-физик шинж чанарыг сайжруулах түүний эрдэс бүтцийн үүсэлтийн онцлогийг тогтоох, улмаар түүнийг барилга замын байгууламж болон бүтээцэд ашиглах арга, хөнгөвчлөн бүтээц эдлэл үйлдвэрлэх технологийг боловсронгуй болгох, шинэ нэр төрлийн дэвшилтэд материал гарган авах арга технологийн чиглэлээр олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл, нийтлэгдсэн бүтээлүүдээс түүвэрлэн оруулсан болно.
Уг бүтээл нь 10 бүлгээс бүрдэнэ. Бизнесийн удирдлагын онол, арга зүйн чиглэлээр бичигдсэн эрдэм шинжилгээний итгэл өгүүллэгүүд багтсан бөгөөд бизнесийн эдийн засаг, менежментийн онолын судалгаа, Монгол менежментийн онцлог, компанийн менежментийн загвар, хүний нөөцийн менежмент, манлайллын тулгамдсан асуудал, тээврийн менежмент, тээвэр зуучлалын менежментийн онол практикийн чиглэлээр бичигдсэн бүтээлүүд, боловсролын менежментийн тулгамдсан асуудал, Монголын удирдлагын түүх, зохион байгуулалтад хийсэн судалгаа, шаталсан сургалтын технологийн удирдлага, сургалтын кредит системийн талаар тус тус орсон бөлгөө.
Төв болон Монголын ховор төмөрлөгт боржингийн биетүүдийн структурын судалгааны үр дүн, тодорхой бүс нутагт хийсэн дээрх чиглэлийн шинжилгээний ажлууд, олон улсын Хэрлэнгийн геологийн экспедицийн жишээн дээр геологийн үйлдвэрлэл-сургалт-эрдэм шинжилгээний гурвалсан холбоог үүсгэсэн туршлага, Монголын их дээд сургууль, геологи, уул уурхайн тулгамдсан асуудлын талаар дэвшүүлсэн саналууд энэ бодит багтжээ
Системийн онолын үндэс, системийн шинжлэл, удирдлагын үндэс, системийн аюулгүй байдлын гурван түвшин, байгалийн шинжлэлийн нэгдмэл шинэ чиг хандлага, судалгаа, шинжилгээний ажлууд, дүгнэлт зэргийг багтаасан байна.
Энэ бүтээлд ингэний сүүний уургийн фракцууд аминхүчлийн болон тосны хүчлийн бүтээгдэхүүний онцлог, эрдэс бодисууд коллоид болон уусамхай төлөв хооронд хувиарлагдах зарчмыг илрүүлж, ингэний сүүний бактемцид шинж чанар, буферын багтаамжийн хооронд корреляци хамаарал байж болох тухай үндэслэлийг дэвшүүлжээ.
Зохиогч 1-р бүлэгт Чингис хааны менежментийн философийн үндсийг тодорхойлж, орчин үеийн менежментийн ухааны үүднээс Их хааны менежментийн нууцад нэвтрэх, задлан шинжлэх, 2-р бүлэгт Удирдлагын зохион байгуулалтыг 21-р зуунд шинэчлэх, шинэ менежментийн тухай зохиогчийн үзэл бодлын томьёоллыг онолын болон практик ач холбогдлыг тодорхойлсон. 3-р бүлэгт Бизнесийн удирдлагын өнөөгийн төлөвийг судалсан, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлон, шинэчлэлийн хувилбаруудыг боловсруулсан байна. 4-р бүлэгт нийгмийн үйлдвэрлэлийн үр ашгийг тодорхойлох арга зүй, үнэт цаасны зах зээлийн тулгамдсан асуудал, бүс нутгийн хөгжлийн асуудлыг багтаасан бөгөөд 5, 6-р бүлэгт удирдахуйн ухааны үндсэн ойлголт, менежер хүнд тавигдах орчин үеийн шаардлага, удирдах урлагийн талаар эрдэмтний санал бодлыг орчин үеийн хөгжил, ирээдүйн шаардлагын тусгасан онол арга зүйн бүтээлүүд багтсан байна.
Монгол орны зарим ашигт малтмалын ордуудын геологи, гарал үүсэл, эрдэслэг бүрэлдэхүүний асуудал, ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын судалгааны онол арга зүйн асуудал, эрэл хайгуулын арга, аргачлал, түүнийг боловсронгуй болгох, оновчлох, Жанчивлангийн ховор металлын хүдрийн зангилааны литохимийн сарнилын урсгал, литохимийн хоёрдогч ба анхдагч сарнилын хүрээ, тэдгээрийн өөр хоорондын шүтэлцээ хамаарал, үүсэн бүрэлдсэн геологи-газарзүйн, ландшафт- геохимийн орчин, литохимийн эрлийн аргачлал, үнэлгээний асуудлуудыг тусгасан болно.
Уг бүтээлд Автомашины найдвартай ажиллагааг дээшлүүлэх, машин механизмын элэгдэлтийн процессыг спектро судлалын аргаар тодорхойлох, машины хүчний дамжлага, механик системийг судалж тооцоолох хүчний урсгалын онолыг инженерийн тооцоо загварчлалд хэрэглэх талаар өгүүлсэн болно.