эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

Жэйн жэйкобсын онолын хүрээнд улаанбаатар хотын урбан вайталитийг үнэлэх нь

Баяраагийн АРИУНЖАРГАЛАН1, Юү СОК-ЁОН2

1Монгол Улс, Улаанбаатар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Барилга архитектурын сургууль, Хот төлөвлөлтийн тэнхим

2Солонгос Улс, Сөүл, Сөүлийн их сургууль, Хотын инженерчлэлийн тэнхим

Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг: ariunjargalan@must.edu.mn1

Хураангуй: Урбан вайталити нь хотын нийгэм, эдийн засгийн идэвх, өдөр тутмын үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийг илэрхийлэх чухал ойлголт бөгөөд сүүлийн үеийн хот судлалд уг ойлголтыг хотын орон зайн бүтэц хүний үйл ажиллагаа, харилцан үйлчлэлийг хэрхэн дэмжиж байгаагаар тайлбарлах хандлага давамгайлж байна. Жэйн Жэйкобс урбан вайталитиг нягтрал, газар ашиглалтын холимог байдал, блокийн бүтэц, барилгын насжилтын олон янз байдал, хүртээмж, орон зайн тасралтыг хянах зэрэг биет нөхцөлүүдийн харилцан үйлчлэлээр бүрэлдэн бий болдог гэж үзсэн. Энэхүү судалгааны зорилго нь Жэйн Жэйкобсын урбан вайталити онолын хүрээг Улаанбаатар хотын орон зайн бүтэц болон өгөгдлийн нөхцөлд нийцүүлэн дахин зохион байгуулж, хотын доторх ялгаатай хэв шинжүүдийн хооронд вайталити хэрхэн тархаж, бүрэлдэж байгааг эмпирик байдлаар тодорхойлоход оршино. Судалгаанд Улаанбаатар хотын зургаан дүүргийг хамруулж, хотын орон зайг зуун метрийн торон нэгж болгон хуваан GIS-д суурилсан орон зайн шинжилгээ хийв. Жэйкобсын зургаан нөхцөлийг төлөөлөх хувьсагчдыг стандартчилж, урбан вайталитийн нийлмэл индексийг боловсруулан кластер шинжилгээгээр хотын орон зайн хэв шинжүүдийг ангилсан. Үр дүнгээс харахад Улаанбаатар хотод урбан вайталитийн нөхцөлүүд жигд бус тархаж, социалист үеийн төлөвлөлтийн өв болон зах зээлд суурилсан хөгжлийн логик давхцан хотын идэвхтэй байдлыг ялгаатай байдлаар бүрдүүлж байгааг харууллаа.

Түлхүүр үг: Урбан вайталити, орон зайн бүтэц, GIS шинжилгээ

 

 
  • МАНАЙ ХАЯГ:

    Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191

  • ЦАХИМ ХАЯГ:

    research@must.edu.mn

  • ХОЛБОО БАРИХ

    +976-11 318153 +976-11324590 (1030)

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.