Жанчивын АЗЖАРГАЛ1
1Монгол Улс, УБ хот, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Механик инженер тээврийн сургууль, Тээвэр логистикийн тэнхим
Холбогдох зохиогчийн и-мэйл хаяг: azjargal@must.edu.mn1
Хураангуй: Монгол Улсын нийслэл Улаанбаатар (УБ) хотын оршин суугчдын тоо эрчимтэй нэмэгдэж, 1.5 сая даваад байна. Нэг саяас дээш хүн амтай хотод метроны шугам байгуулах нь эдийн засаг, нийгмийн олон талын үр ашигтай байдаг болохыг олон улсын судалгаа харуулдаг. Түүнчлэн УБ хотын автозамын сүлжээг өргөтгөж, шинэ зам байгуулж байгаа боловч автомашины тоо хэт ихсэж, автомашины түгжрэл УБ хотын хамгийн том асуудлын нэг болсон тул метроны шугам байгуулж, их багтаамжийн нийтийн тээврийг хөгжүүлэх шаардлага тулгарч байна. УБ метро төсөл сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжих нөхцөл боломж бүрдсэн. Энэхүү судалгааны ажлаар бусад улс орны метроны шугамд тохиолдож байсан осол, аюул, эрсдэлийг харьцуулан судалж, УБ метро төсөл хэрэгжих үед тулгарч болох томоохон эрсдэлийн шинжилгээ хийж, тэдгээрийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлсон.
Түлхүүр үг: Гал түймэр, усны үер, магадлал, сөрөг үр дагавар, осол, аюул, сүйрэл
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191
research@must.edu.mn
+976-11 318153 +976-11324590 (1030)
© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.
