эрдэм шинжилгээний

мэдээллийн нэгдсэн систем

Графын онолд суурилсан дулааны хангамжийн сүлжээний топологийн загварчлал ба гидравлик горимын тооцоолол

Халзангийн ЦОЛМОН1, Сэрээтэрийн БАТМӨНХ2, Хангайн ЭНХБАЯР3

1Монгол Улс, Улаанбаатар Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Дулаан хангамж автоматжуулалтын тэнхим

2Монгол Улс, Улаанбаaатар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Дулааны цахилгаан станцын тэнхим

3Монгол Улс, Улаанбаатар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Математикийн тэнхим

Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг: kh.tsolmon@must.edu.mn1

Хураангуй: Энэхүү судалгааны ажлаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны хангамжийн сүлжээний топологийн загварчлал болон гидравлик горимын тооцооллыг хавтгайн графын онолын хүрээнд гүйцэтгэсэн. Сүлжээг чиглэлтэй граф G = (V, E) хэлбэрээр илэрхийлж, холбоосын матриц болон хүрээний матриц байгуулан Кирхгофын хуулиудад суурилсан тэгшитгэлийн системийг тооцоолов. Хан-Уул дүүргийн дулааны сүлжээний жишээн дээр Hardy-Cross давталтын аргаар 3GDH (110/70°C) ба 4GDH (65/35°C) горимын гидравлик тооцоолол хийж, сүлжээний оновчлолын хувилбаруудыг харьцуулсан. Тооцооллын үр дүнд тусдаа шугамын хувилбар нь насосны нийт чадлыг 44.1%-иар бууруулж, 4GDH шилжилтэд бүрэн нийцтэй болохыг тогтоосон.

Түлхүүр үг: графын онол, хавтгайн  граф, холбоосын матриц, гидравлик тооцоолол, Hardy-Cross, дулааны хангамжийн сүлжээ

 

 
  • МАНАЙ ХАЯГ:

    Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191

  • ЦАХИМ ХАЯГ:

    research@must.edu.mn

  • ХОЛБОО БАРИХ

    +976-11 318153 +976-11324590 (1030)

© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.