Яндагсүрэнгийн Доржсүрэн1, Зоригоогийн МӨНХЖИН2, Бөөрөнхийн ТЭМҮҮЖИН2, OMAR Jaldin2, PAULO Cipriano3
1Монгол Улс, Улаанбаатар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Геологи, уул уурхайн сургууль, Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн тэнхим
2Монгол Улс, Өмнөговь аймаг, Оюу Толгой ХХК
3Australia, Brisbane, Rio Tinto Group
Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг: dorjsuren@must.edu.mn1
Хураангуй: Баяжуулах үйлдвэрийн флотацийн хэсэгт нийт 64 ширхэг флотацийн төхөөрөмж ажиллах ба тус бүр нь 186 кВт чадалтай цахилгаан хөдөлгүүр болон хутгагчаар тоноглогдсон байдаг. Энэ төхөөрөмж нь флотацийн процессын тогтвортой ажиллагаанд чухал үүрэгтэй бөгөөд метал авалтад шууд нөлөөлдөг. Тус төхөөрөмжийн хамгийн хурдан элэгддэг бөгөөд байнгын засвар үйлчилгээ шаарддаг хэсгүүд нь цахилгаан хөдөлгүүр, хутгагч (agitator) зэрэг хөдлөх эд ангиуд юм. Уг эд ангиудын засварт реактив засварын аргыг хэрэглэж байсан ба халалт доргио зэрэг хяналтын параметрүүдийг хүний оролцоотойгоор, гар аргаар хэмжиж байв. Ингэснээр төлөвлөгөөт бус сул зогсолт, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл цөөнгүй бүртгэгдэж байсан бөгөөд энэ нь засварын зардал нэмэгдэх, үйлдвэрлэлийн үр ашиг буурах шалтгаан болж байв. Энэхүү судалгааг флотацийн танкийн цахилгаан хөтлүүрт wireless real-time monitoring систем нэвтрүүлэх боломжийг тодорхойлох, түүний үр ашгийг тооцох зорилгоор хийв. Шинэ систем нь хөдөлгүүрийн температур, доргио зэрэг оношилгооны гол параметрүүдийг тасралтгүй хянаж, өгөгдлийг төв серверт дамжуулах замаар эвдрэлээс урьдчилан сэргийлэх, засвар үйлчилгээний төлөвлөлтийг оновчтой болгох, найдвартай ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлнэ. Тус хяналтын төхөөрөмжийг нэвтрүүлэхээс өмнө төхөөрөмжүүдийн эвдрэлээс үүдэлтэй нийт сул зогсолт сүүлийн 12 жилийн байдлаар 1137.8 цаг байгаа ба түүний 70 % [1] мэдээллийг урьдчилан авч чадаагүйтэй холбоотой юм. Wireless real-time monitoring технологи ашигласнаар хөдөлгүүр болон хутгагч руу нэмэлт кабель татахгүйгээр хяналт тавих боломжтой тул мэдрэгчийн суурилуулалт, засварын ажиллагаа хялбаршина. Real-time хяналт нь оператор, инженерүүдийг шуурхай мэдээллээр ханган, шийдвэр гаргалтыг оновчтой болгох боломжийг бүрдүүлнэ.
Түлхүүр үг: Wireless monitoring system, хөдөлгүүр, хутгагч (agitator), доргионы хяналт, температурын хяналт.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191
research@must.edu.mn
+976-11 318153 +976-11324590 (1030)
© 2022 ШУТИС. Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем.
