ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
Манай эрдэмтэд цуврал бүтээл
Энэхүү бүтээл нь эдийн засгийн судалгаа: арга ухааны томъёолол, эдийн засгийн мөчлөг (цикл), бага оврын нэгдмэл эдийн засаг, эдийн засаг- хэмжил зүйн загвар, удирдахуй ухаан: Монгол улс дахь индекатив удирдлагын динамизм зэргийг багтаасан болно.
Хөвсгөл нуурын ай савын гадаргын ба газар доорхи усны горим, баланс, Сэлэнгэ мөрний ай сав дахь геологи орчны бүрэлдсэн онцлог, түүний төрөлжүүлэлт, техноген ачааллын нягт, геоэкологийн судалгааны уламжлалт бус арга зүй, бүс нутгийн хэмжээнд үйлдэх геоэкологийн зураглал, инженер хайгуулын ажлын оновчлол зэрэг гидрогеологи, инженер геологи, геоэкологийн чиглэлээр хийж ирсэн түүний судалгааны ажлын гол үр дүнгээс гадна үйлдвэрлэл, сургалтанд түүнийгээ хэрхэн нэвтрүүлсэн тухай энэ ботиос танилцаж болно.
Монгол орны мезозойн гранитоид магматизм ба хүдэржилтийн холбоог ховор металлын, зэс-молибдены, холимог металлын жишээн дээр судалсан үр дүн болон Монгол орны ашигт малтмалын тархалт, зүй тогтлын талаар асуудлуудыг тусгасан байна.
Энэхүү бүтээлдээ тэсрэлтийн процессын чиглэлээр судалгаа хийж, дэвшүүлсэн онолын үндэслэлүүд, тэсэлгээний ажлын параметрыг уул геологийн янз бүрийн нөхцөлд дээрх судалгааны үндсэнд оновчтой тодорхойлох арга зүйн асуудлууд, энгийн ба эмульсийн тэсрэх бодисын өвөрмөц найрлага бүхий технологи зэрэг онолын сэтгэлгээний түвшинд, боловсруулж практик үр дүнд хүрч, үйлдвэрлэлд нэвтэрсэн бүтээлүүдтэй танилцаж болно
Бүтээлийн эмхэтгэлийн тэргүүн дэвтэрт уул уурхайн үйлдвэрийн өрөмдлөг тэсэлгээний ажлын судалгаа, ашигт малтмалын боловсруулалт, чулуулгийн тэсэлгээний бутлагдлын оновчлолын асуудлуудыг тусгасан эрдэм шинжилгээний өгүүлэл, дэд докторын диссертацийн хураангуй зэргийг багтаасан. Дэд дэвтэрт уул уурхайн үйлдвэрлэлийн технологи, эдийн засаг, экологийн асуудлуудын нийлмэл харилцан уялдааны хүрээнд чулуулаг, ялангуяа хүдрийн тэсэлгээний бутлагдлыг оновчлох утга санаа бүхий шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээлийн хураангуйлан багтаасан байна.
Керамик болон силикатан материал(цемент)-ийн үйлдвэрлэлийн хөгжлийн нэг гол хүчин зүйл болж буй эрчим хүч, түүхий эд хэмнэх, элбэг олдоцтой чанарын шаардлага хангахгүй түүхий эд ашиглах, керамик болон цементийн шатаалтын температурыг бууруулах, керамикийн бүтэц бүрдэлтийн талаар онолын чиглэлтэй явуулсан судалгааны гол ажлуудаас толилуулж байна.
Цахилгаан эрчим хүчний системийн тогтсон горимын тооцооны математик загвар ба аргууд, эрчим хүчний хэмнэлтийн системийн горимын оновчлолын аргачлал, алгоритм, цахилгаан эрчим хүчний хэмнэлтийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга зам, хууль эрх зүйн үндэс, цахилгаан системийн статик, динамик тогтворжилтын судалгааны уламжлалт болон орчин үеийн шинжлэлийн аргууд, тодорхой бус олонлогийн онол, түүнийг цахилгаан системийн тооцоонд хэрэглэх талаар энэ боть номд багтаасан байна.
Монгол орны эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжлийн стратеги болон газрын хэвлийн ашиглалт, хамгаалалтыг экологитой холбон судласан бөгөөд ялангуяа улсын эдийн засгийн хөгжилд онцгой байр эзэлдэг алт, газрын тос, уран, зэс, нүүрс, зэрэг ашигт малтмалын олборлолт боловсруулалтын технологийн инновацын асуудал зэргийг уг бүтээлд багтаасан байна.
Манай оронд зэрлэг байдлаар болон таримал талбайд ургадаг чацарганыг механикжсан аргаар хураах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан судалгаа туршилтын үр дүнг энэхүү бүтээлийн 1.2 бүлэгт багтаасан байна. 3-р бүлэгт Монгол улсад тосолгооны материалыг ашиглаж байгаа байдал, шийдвэрлэх асуудал, 4-р бүлэгт Монгол улсын аж үйлдвэр, түүнийг хөгжүүлэх асуудал зэрэг судалгааны аргуудыг багтаасан байна
Энэхүү бүтээлд нэгдүгээрт: буддын гүн ухаан, буддын шашин хоёр бол нэг эх сурвалжит бөгөөд дорно дахины ард түмний сэтгэл оюуны үнэт бүтээл болохыг, хоёрдугаарт: буддын гүн ухаан нь өөрөө гүн агуулгатай сэтгэлгээний охь чадавхын бүтээл, гуравдугаарт: мэргэдийн ялангуяа монголын мэргэдийн турвисан бүтээл, буддын сэтгэхүйн уламжлалыг гүнзгийрүүлсэн төдийгүй, монгол гүн ухааны соёлын уламжлалд үнэт хувь нэмэр оруулж чадсаныг эх сурвалжаар хөөн судалж, нэгтгэн дүгнэсэн байна.