“BEST RESEARCH PAPER 2022” уралдааны хамгийн эшлэгдсэн бүтээлтэй судлаач, Нэгдүгээр зохиогч
Овог нэр: Сархад МУРЗАБЕК
Албан тушаал: ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга
Эрдмийн зэрэг: доктор (Ph.D)
Судалгааны чиглэл: Ойн инженерчлэл, модлог судлал, зүсмэл материалын шинж чанар
1. Бүтээлийн нэр: Modeling of radial variations in wood properties and comparison of juvenile and mature wood of four common conifers in Mongolia
Хэвлүүлсэн сэтгүүл: Holzforschung, volume 76, Issue 1, pages 14-25 (2022)
DOI дугаар: https://doi.org/10.1515/hf-2021-0107
Impact Factor: 1.868
Судалгааны бүтээлийн товч танилцуулга
Монгол оронд зонхилон байгалийн аясаар ургадаг эгэл нарс (Pinus sylvestris L.), сибирь хуш (Pinus sibirica Du Tour), сибирь гацуур (Picea obovata Ledeb.), сибирь шинэс (Larix sibirica Ledeb.) модны оройн модлогийн трахеидийн урт, эсийн ханын хоёрдогч давхаргат байрлах микро-ширхэглэгийн өнцөг, суурь нягт, хөдлөн болон шүргэгч огтлолын дагуух агшилт (анатоми, физикийн үзүүлэлтүүд), уян харимхай болон хугарлын модуль, ширхэгийн дагуух шахалт, цуулалт (механик шинжийн үзүүлэлт) зэрэг үзүүлэлтүүдийн утгыг тодорхойлж модны голоос холтос хүртэлх өөрчлөлтийг судлан тогтоож математик загварчлалыг гарган авсан. Мөн модлогийн өсвөр модлог (juvenile wood) болон болц гүйцсэн модлог (mature wood) хоёрын хоорондын хилийг тогтоож өсвөр болон болц гүйцсэн модлогийн шинж чанарын хоорондын харьцуулалт, хамаарлыг судалсан болно.