Овог нэр: Очир Гэрэл
Албан тушаал: ГУУС, Геологийн шинжлэх ухааны төвийн захирал
Эрдмийн зэрэг, цол: Шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор
Судалгааны чиглэл: Петрологи, геохими, металлогени, боловсрол, жендер
Бүтээлийн нэр: Mineral Resources of Mongolia
Хэвлэгдсэн газар: Springer, 2021
DOI дугаар: http://10.1007/978- 981-15-5943-3_10
Үзүүлэлт: Дэлхийн 90 гаруй орны номын санд орсон.
“Mineral Resources of Mongolia” нэг сэдэвт бүтээлийн товч танилцуулга
“Mineral Resources of Mongolia” нэг сэдэвт бүтээл 2021 онд дэлхийн томоохон хэвлэлийн газар болох Springer-т хэвлэгдсэн бөгөөд үндсэн зохиогч О.Гэрэл профессороос гадна ГУУС-ийн Ж.Лхамсүрэн, Б.Мөнхцэнгэл, Б.Батхишиг, Б.Алтанзул, Ё.Мажигсүрэн Д.Алтанхуяг, Б.Уянга, О.Жавхлан зэрэг судлаачид оролцсон бөгөөд профессор О.Гэрэл, Б.Батхишиг нар редакторлан ажиллаж, байгалийн ухааны салбарын олон улсын тавцанд танигдсан ШУТИС-ийн анхны бүтээл болсон байна.
Уг бүтээл нь Монголын геологи, металлогени, Металл ашигт малтмал, Металл бус ашигт малтмал, Энергийн ба шатах ашигт малтмал гэсэн 4 үндсэн хэсэгтэй, 14 бүлэгтэй, 461 хуудастай, 132 зураг схемтэй ном юм. ШУТИС-ийн дээрх судлаачид 13 бүлэг дээр ажилласан байна.